У Сэүн өөдгүй залуу тодорхой шалтгаангүй. . .тодорхой хариултгүй намайг хаяад явчихсан өөдгүй залуу. . .
Зүрх сэтгэлийг минь ачааллаа даахгүй болтол нь догдлуулж, хэнд ч нээгээгүй хайр сэтгэлийг минь тэр л хүртээгүй гэж үү? гэтэл тэр яваад өгсөн.
Ор мөргүй. . .эргэж харахгүй надаас явсан.
Энэ хэдэн сард бидний дунд тоолоод барахгүй болон сайхан дурсамж. Яриад дуусахгүй сайхан мөчүүд өнгөрсөн. Энэ бүхэн миний хувьд амьдралдаа туулсан хамгийн сайхан мөчүүд минь байсан.
Яг л хорин долоон жилийн амьдралтай минь тэнцэхээр тийм нандин дурсамжууд. . . гэтэл Сэүнд тийм байгаагүй бололтой.
Цохилох зүрх минь түүнийг үгүйлж, оюун бодол минь зөвхөн түүнийг нэхнэ.
Үргэлж ганцаараа амьдарсаар ирсэн энэ байранд дахин ганцаараа байхаар болсон ч энэ удаад айгаад байна.
Түүнийг л дэргэд байж хамт унтахгүй бол айгаад байна. Унтаж чадахгүй байна. Шөнө бүр унтах гээд орондоо орохдоо түүний унтдаг хоосон дэр лүү ширтэн одоо ч хамаагүй инээмсэглээд ороод ирэх юм шиг санагдан зүгээр л бүх зүйл дууссан гэдгийг мэдэх ч ид шид тохиогоод хамаагүй түүнийг минь надад аваад ирээсэй гэж хүсэх юм.
Би галзуурсан юм болов уу?. . .анхнаасаа хайр ингэж их шаналгадаг гэж мэдсэн бол би хайрлахаас үүрд татгалзах байлаа. . .
===================
Уйтгар гуниг гашуун нулимстай минь сүлэлдэн өнгөрсөн энэ хэдэн сар. Миний хувьд хамгийн чухал байсан нэгнээ огт байгаагүй мэт мартах гэж хичээсэн там шиг сарууд байлаа.
Өдөр бүр түүнийг санаж, өдөр бүр түүнийг хайрлах хэдий ч сэтгэлд минь сийлэгдсэн тэр хүнийг ор мөргүй баллуурдан хаях гэж хэрдээ л хичээнэ.
Гэхдээ юм бүхэн санаснаар байх биш дээ. . .
Зуны улирал дундаа орж гадаа орчин тэр чигтээ л сайхан өнгөлөг байна. Гэвч энэ зун миний амьдралдаа үзэж байсан хамгийн ганцаардмаар, хамгийн муухай зун болж байна. Яг л үргэлж дургүй байсан тэр өвлүүд шиг минь. . .
Цаг хугацаа бүгдийг эдгээдэг гэдэг. Миний хувьд урсан өнгөрөх цаг хугацаа зөвхөн урсах нулимсыг минь л хатаасан байх. Харин зүрхэнд минь гүнээс гүн орших тэр нэгэн онцгой хүнийг хэзээ ч мартуулж чадаагүй юм.
Түүний бодож шаналах минь хэвээр боловч урьдын адил уйлаад суугаад байхгүй эрч хүчтэй ажиллаж. Өөдрөг байх гэж хичээнэ.
YOU ARE READING
/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️
Romance- Би өөртөө хамгийн том хамгийн сайхан бэлэг бэлдсэн. Маш гоё бэлэг - юу юм? - Найз залуу