17. Сэүн хаана байна?

9.4K 1K 158
                                    

Хуучин найз бүсгүй гэхийг сонсоод дотор пал хийгээд явчихлаа. 

Би "аан" гэж сулхан хэлэхэд

Сэүн нөгөө бүсгүйг тоосон шинжгүй намайг хөтөлсөөр хуучин сууж байсан байрандаа суулаа.

Хүмүүсийн яриа миний мэдэхгүй түүх, өнгөрсөн дурсамжаар үргэлжилсэн болохоор чимээгүй л тэднийг сонсогдож сууна.

Гэтэл гурван хүний цаана сууж байсан нөгөө бүсгүй хүмүүстэй байраа сольж явсаар Сэүний цаана ирж суулаа.

Би анзаарсан ч чимээгүй л сууна.

Хүмүүс яриандаа халж дуу нь чангарсан   байв.

Нөгөө бүсгүй сандлаа чирэн Сэүнд улам бүр ойртож суугаад "яагаад танихгүй хүн шиг аашлаад байгаа юм? Уулзаагүй удсан байхад" гэсээр Сэүний гараас атгалаа.

Сэүн гараа татан "боль Мина! би найз бүсгүйтэйгээ явж байна" гэж хөмсөг зангидна.

Мина "энэ эгч чиний найз бүсгүй юм уу? Би та хоёрын тухай сонссон. Ажил хийдэг хөгшин хүүхэн гэсэн байхаа" гэсээр над руу доогтой нь аргагүй харлаа.

Сэүн "дөнгөж ирээд согтсон юм уу хаашаа юм" гээд намайг татаж босгоод "явъя хайраа" гэсээр дагуулаад явлаа.

Сэүн намайг дагуулан нэг байшинд орж ирлээ.

Сэүн "хоёулаа энд байрлана" гэхэд нь

Би "мм" гэж сулхан хэллээ.

Сэүн гараас татан өвөр дээрээ суулгаад "уучлаарай, түүнийг хэн авч ирснийг үнэхээр мэдэхгүй байна. Бидний дунд юу ч байхгүй ээ. Бүх харилцаа дууссан" гэсээр нүүрээ мөрөнд наана.

Би "зүгээр,  чи найзууд дээрээ оч. Би энд амарч байя" гэхэд

Сэүн "тийм дотно найзууд биш гэж хэлсэн ш дээ. Тэгээд ч чамайг үлдээж ганцаараа гарна гэж байхгүй" гэсээр над руу ширтэнэ.

Би "үнэндээ би гэрлүүгээ явмаар байна. Энд миний байх газар биш юм шиг байна. Бас найзууд чинь намайг хөгшин гэж-" гэтэл тэр уруул дээр үнсчихлээ.

Би түүн рүү асуулт асуух мэт харахад, Сэүн "Мина зүгээр хэт хорон үгтэй эмэгтэй. Түүний хэлсэн үгийг тоох хэрэггүй. Би чамд хэлсэн бидний насны зөрүү хараад мэдэх боломжгүй. Бас чиний эгч байх үгүй чинь надад хамаагүй" гэсээр гараас атгана.

/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️Where stories live. Discover now