Зун дуусаад удаагүй байхад Сэүнийг түрээсэлж авч байсан гэтэл цаг хугацаа нисэх мэт өнгөрөх юм. Ес арван сар догдлол дүүрэн бас нүд ирмэх зуур өнгөрсөн байна. Одоо дахин нэг шинэ сар эхэлж байна.
Арван нэгэн сар, энэ сар ийм хурдан ирсэн гэдэгт итгэхгүй юм. Сэүнтэй хамт байгаад аль хэдийн хоёр сар болчихсон байна.
Өвлийн сарууд ойртох тусам надад тавгүй байдаг юм. Магадгүй над шиг ганцаардсан нэгний хувьд хамгийн урт хэцүү улирал байх л даа. Ганцаардсан нэгнийг дааруулах дэндүү олон зүйлтэй улирал шүү дээ. Ядаж л гадаа хүйтэн болно. Үүнийг дагаад сэтгэл санаа ч даараад байгаа юм шиг гунигтай болчихдог юм. Бас хүмүүсийн хувьд хамгийн сайхан баяр болох зул сарын баяр. Гэвч би төрсөн гэрээсээ явсан цагаасаа эхлээд л үргэлж ганцаараа он гаргаж байна.
Яагаад аав ээж дээрээ очдоггүй юм гэж үү? зул сараар тэдний анх танилцсан ой тохиодог болохоор намайг тусдаа гарснаас хойш аав ээж хоёр ойн баяраа хоёулхнаа илүү романтик тэмдэглэдэг болсон. Энэ нь ч надад таалагддаг болохоор тэдэндээ саад болохыг хүсдэггүй юм. Тэд минь намайг өсгөж хүний зэрэгт хүргэх гэж хамаг сайхан залуу насаа өгсөн шүү дээ. Тийм байхад тэдэндээ тохиодог энэ онцгой амралтыг нь баллахыг хүсдэггүй.
Шинэ сараа хамгийн сайхнаараа эхлүүлнэ гэсэн бодолтой байсан ч яг бодлоор болоогүй л дээ. Машинаа эвдэлчихсэн. Мэдээж засварт өгсөн л дөө. Гэхдээ л ямар ч байсан 7 хоног хөл дүүжлэх унаагүй л гэсэн үг.
Сүүлийн хоёр жил машинтай байсан болоод ч тэр үү жоохон муу зан сурсан бололтой. Яг ингээд өдөр шөнөгүй машингүй болохоор ажилдаа ирж явах минь хүртэл хэцүүхэн л санагдаж байна.
Ядаж байхад машин байxгүй үед Сэүний сургууль дээр очих шаардлага нэг биш удаа гарсан.
Өдөр бүр 7:10т гардаг хүн чинь машингүй болохоор 6:50 гээд гарч байгаа. Сэүн ч намайг ойлгож байгаа болохоор заавал сэрээх шаардлагагүй өөрөө босоод явж байгаа.
Метроны буудал руу алхаж байхад нэлээд даарлаа. Өнөөдөр бусад өдрүүдээс хүйтэн байх шиг байна. Уг нь дөнгөж арван нэгэн сар гэтэл яагаад ингэж хүйтрээд байгааг нь гайхах юм. Өмнө жилүүд арай дулаахан байсан шиг санагдаж байна.
=================
Ажил ч явдгаараа явж нэг л мэдэхэд ажлын цаг дууссан байна. Хүмүүс ч ганц нэгээрээ явсаар би цэгцэлж байсан бичиг баримтаа гялс янзлаад ажлаасаа гарлаа.
YOU ARE READING
/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️
Romance- Би өөртөө хамгийн том хамгийн сайхан бэлэг бэлдсэн. Маш гоё бэлэг - юу юм? - Найз залуу