Ажлын цаг өнгөрдгөөрөө өнгөрч орой болж гэртээ ирлээ. Гэвч чимээ аниргүй, хоосон гэр. Өмнө нь энэ гэр надад ийм хөндий хоосон санагдаж байсан удаа үгүй. Гэтэл түүнийг хэдхэн хоног явсан байхад аль хэдийн хоосон орон зай түүнийг харуулдаж эхлэв.
Гадуур хувцсаа тайлан өөрийнхөө өрөө рүү орох зуураа Сэүний өрөөг шагайж хараад юу ч хийх ёстой юм? яах гэж ч шагайсан юм бүү мэд зүгээр л эргүүлж тойруулан ширтэж байгаад өрөөндөө орлоо.
Тэр яваад нэг л хонож байгаа гэтэл зүгээр л санаад байна.
Би өөрийгөө хэзээ ч ингэж хэн нэгнийг хүлээж хэн нэгнийг санаж, хэн нэгнээс хамааралтай болно гэж бодож байсангүй.
Хүмүүс үргэлж хайрыг магтан дуулдаг ч би түүнийх нь гол утга учрыг огт ойлгодоггүй байлаа. Харин одоо ойлгосон гэж хэлэхгүй ч хайр гэх зүйл миний зүрхэнд цэцэглээд эхэлсэн гэдэгт эргэлзэх зүйлгүй болсон юм.
Ганцаараа бас Сэүнийг санаад байсан болохоор зүгээр л юу ч хийхгүй гунигламаар ч юм шиг ямар ч байсан хоол бэлдэж байх хүсэлгүй байсан болохоор дэлгүүрээс бэлэн гоймон болон хэдэн ширхэг зайдас аваад оройн хоолоо аргалж орхилоо.
Сэүн над руу залгана гэсэн тиймээс түүнийг хүлээж байна. Интернетээ асаан дахин дахин хаяг руугаа орж харна. Тэр орж ирээгүй л байна.
Сүүлдээ түүнийг хүлээx зуураа хийх юмаа олж ядан буйдан дээр тэрийгээд унасан байтал хүсэн хүлээсэн дуудлага минь ирлээ.
Гялс дээш босон үс гэзгээ хурдхан янзлаад авах товчийг дарлаа.
Сэүн "сайн уу? удаан хүлээсэн үү?" гэсээр усанд ороод гарч ирсэн бололтой нойтон үстэй над руу даллаж байлаа.
Өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодрон "үгүй дээ удаан хүлээгээгүй, гэртээ хэр байна? очоод залга гэсэн яасан? бүтэн өдөржин хүлээлээ" гэж бага зэрэг гомдол мэдүүлэхэд
Сэүн инээмсэглэн "уучлаарай, гэртээ дөнгөж ирсэн болохоор утсаа ч гаргах завдалгүй гэр бүл хамаатан садан, найз нөхөдтэйгөө уулзсаар байгаад таарлаа. Үнэхээр уучлаарай"
Би "зүгээр дээ, тэгээд хэр байна? гоё байна уу?"
Сэүн "мэдээж гоё байна аа, уулзаагүй удсан хүмүүстэйгээ уулзаад. Бас дүү нар том болоод л ер нь маш олон зүйл өөрчлөгдсөн болохоор их сонирхолтой санагдаж байна" гээд ярьж байтал түүний хажууд нэг Европ бүсгүй ирэн их л дотно бололтой түүнд наалдан суулаа.
YOU ARE READING
/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️
Romance- Би өөртөө хамгийн том хамгийн сайхан бэлэг бэлдсэн. Маш гоё бэлэг - юу юм? - Найз залуу