25. Хосын болзоо

9.2K 1K 84
                                    

Энэ долоо хоног ажил ихтэй байсан ч бодож байснаас хурдан дууслаа. Өнөөдөр бүтэн сайн Сэүний аав ээж өчигдөр аяллаасаа ирсэн. Харин өнөөдөр бид дөрөв хосын болзоо хийх гэж байгаа.

Аав ээжтэй нь хамт хосын болзоо гэхээр жоохон хачин байгаа биз? гэхдээ надад бол таалагдаж байгаа.

Аан бас өнөөдөр миний төрсөн өдөр. Гэхдээ Сэүн болон аав ээж нь угаасаа мэдэхгүй болохоор би хэлэхийг хүсээгүй юм.

Тэр гурав унтаж байна. Өглөөний хоолоо бэлдээд байж байтал утас дуугарлаа.
Утсаа аван харвал ээж залгаж байна.

Би: байна уу?

Ээж: сайн уу миний охин, хөөрхөн охиндоо төрсөн өдрийн мэнд

Би: баярлалаа ээжээ хайртай шүү

Ээж: миний охины ажил нь сайн биз дээ?

Би: сайн байгаа, та хоёрын ажил дуусаагүй байна уу?

Ээж: арай дуусаагүй ээ дараа долоо хоногоос Сөүл орох байх миний охин дараа долоо хоногт гэртээ ирээрэй. Төрсөн өдрийг нь нөхөж тэмдэглэе

Би: зүгээр дээ би ямар жоохон хүүхэд байгаа биш. Нөхөж тэмдэглээд байхдаа яах вэ дээ

Ээж: аав ээжийнхээ хувьд миний охин жоохон хэвээрээ шүү дээ. За аавд нь утсаа өглөө шүү. Аав нь ярина гээд байна

Аав: байна уу гүнжээ?

Би: байна байна, сайн уу хаантаан

Аав: сайн сайн. Гүнждээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Бас аав нь охиныхоо дансанд мөнгө хийсэн шүү. Өнөөдөр ажилгүй амарч байгаа юм чинь найз нөхөдтэйгөө сайхан тэмдэглээрэй. Төрсөн өдрөөрөө ганцаардаж болохгүй шүү

Би: ойлголоо, санаа зоволтгүй. Та хоёр минь л ажил төрлөө сайн хийгээд хурдан ирээрэй

Аав: тэгнээ охиндоо хайртай шүү

Би: би ч гэсэн та хоёртоо хайртай

Ээж: за сайхан баярлаарай миний охин

Би: за баяртай

=====================

Хоол минь бараг болохтой зэрэгцэн Сэүн шал нойрмог нүдээ нухалсан үс нь арзайсан амьтан орж ирлээ.

Сэүн "өглөөний мэнд, амралтын өдөр байхад яагаад ийм эрт босчихсон юм? жоохон унтахгүй. Сэрээд чи байхгүй болохоор гайхлаа" гээд эвшээсээр зогсоно.

Би инээмсэглэн түүний арзгар үсийг нь янзлаад "зүгээр дээ, аав ээж чинь байгаа юм чинь хоол хийж өгсөн нь дээр байх гэж бодоод" гэхэд

/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️Where stories live. Discover now