8.Сайн эзэн

9.9K 1.1K 103
                                    

Өнөөдөр бүтэн сайн бас Жихүн өдөр нисэх ёстой. Хэдийгээр удаан хамт байгаагүй ч гэсэн түүнд аль хэдийн дасчихсан байна. Магадгүй харагдах байдал нь Сэүн шиг болохоор бүр ч амархан дассан байж мэднэ.

Гэхдээ Жихүн илүү хүүхдээрээ гэмээр хөгжилтэй нэгэн тиймээс надад ч бас дүү шиг минь дотно санагдах болсон юм.

Би "явахаасаа өмнө хамт хиймээр байгаа зүйл байна уу?"

Жихүн "харин ээ, Өнөөдөр амралтын өдөр биз дээ? та хоёрт хийх юм байхгүй юм уу? хосууд байж"

Сэүн "чамайг байхад юу л хийв гэж"

Жихүн жуумалзан "юу вэ? хүн чихэвч зүүчихдэг санаа зоволтгүй гэж хэлсээр байхад юу ч хийж чадаагүй хэрэг үү?" гэсээр чанга инээлээ.

Би "т-тийм биш ээ, тийм зүйл яриагүй" гэж тэдний голоор ороход

Сэүн над руу том харлаа.

Жихүний инээмсэглэл бүр ч ёжтой болон "аан чадсан юм байна л даа. Та хоёр зүгээр л тэгснээ нуусан юм байна тийм үү?"

Би "үгүй ээ"

Жихүн "нуугаагүй хэрэг үү?"

Би "биш ээ тиймийг нь сонголоо, б-биш ээ яаж ч хариулсан тэгсэн болчхоод байх юм" хэмээн сандарсан даа Сэүн рүү харахад

Сэүн намайг шоолох мэт жуумалзсаар "мангар ш дээ, яах гэж Жихүний асуултад хариулдаг юм. Угаасаа шал хэрэггүй асуулт байхад" гэсэр хамраас зөөлөн чимхэв.

Жихүн "пээ хараад байгаарай намайг байгаа болохоор яаж ч чадахгүй гээд байснаа шууд нялуурч байгаа юм байна л даа"

Сэүн "битгий Сэрёоныг ичээгээд бай, өдөр нисэх юм байж бэлдэх зүйл байдаггүй юм уу?"

Жихүн "бэлдлээ, бэлдлээ хоёуланг нь орхихгүй бол ахдаа зодуулах шинжтэй" гэсээр өрөө рүүгээ орчихлоо.

Жихүний хэлсэн үгэнд хангалттай их ичсэн болохоор хоёр хацраа даран зогсоход Сэүн "яасан юу нь тийм ичмээр байгаа юм?" гэсээр над руу тонгойн ойртож эхлэв.

Би шүлсээ гүд хийтэл залгин "дү-дүү чинь өөрөө хүн ичээгээд байна ш дээ" гэхэд

Сэүн "надаас өөр залууг харж догдолж болохгүй, надаас өөр залуугийн хэлсэн үгэнд ичих хэрэггүй. Учир нь би чиний найз залуу. Ойлгосон уу?" гээд дух руу нясалчхаад яваад өгөв.

Би зүгээр гайхсан даа том харсаар үлдсэн юм. Бас зүрх минь хэвийн үед байдгаасаа хэд дахин хүчтэй цохилж байлаа.

/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️Where stories live. Discover now