Амралтын өдрийн өглөө хэдий ч нэлээд эрт сэрчихлээ. Гэхдээ ч энэ бараг л зуршил болчихсон. Хийх юмгүй байсан болохоор усанд орчхоод үсээ хатаах зуураа дуртай дуугаа намуухан тавиад дагаж амандаа аялна.
Дуундаа орчихсон лаг сууж байтал "Өглөөний мэнд" гэх дуугаар цочсондоо бараг л сандлаасаа уначихсангүй.
Би "бурхан минь гэж Сэүн!" гэсээр түүн рүү харахад
Сэүн намайг цочоосондоо харин ч баясгалантай байгаа бололтой "уучлаарай ингэж цочно гэж бодсонгүй, дуу дуулаад байхаар нь ороод ирсэн юм" гэсээр инээдээ барьж ядна.
Би түүн рүү эгцэлж хараад "уг нь тийм чанга дуулаагүй юмсан" гэхэд
Сэүн "гэхдээ л би сонсчихсон" гэв.
Би "чи яагаад ийм эрт босчихсон юм? уг нь дуудаад байхад сэрдэггүй биз дээ?" гэж асуухад
Сэүн "өнөөдөр эрт шалгалттай, аман шалгалт"
Би "амралтын өдрөөр үү?" гэсээр хөмсөг зангидахад
Сэүн мушилзан "яасан? арай надтай хамт хийх зүйлсээ төлөвлөсөн юм биш биз?" гэв
Би хурдхан толгой сэгсрээд "мэдээж үгүй, зүгээр л амралтын өдөр байхад яагаад шалгалт авч байгаад гайхаад л"
Сэүн "их сургууль шүү дээ, багшийн үг хууль" гэсээр мөрөө хавчлаа
Би "тийм дээ"
Сэүн "гэхдээ чи амралтын өдрөөр шалгалт өгч үзээгүй хэрэг үү?"
Би "үзээгүй ээ, хичээлийн явц сайн байдаг болохоор багш нар шалгалт авахгүй дүн тавьчихдаг байсан юм" гэхэд
Сэүний нүд нэг томорч ирснээ "хөөх би чинь тэгвэл бараг суут ухаантантай хамт байгаа юм биш үү?" гэсээр над руу харлаа.
Би "миний суут ухаантан гэж юу байх вэ дээ, зүгээр л хичээлдээ маш идэвхтэй суудаг байсан юм. Огт таслахгүй"
Сэүн "хөөх их сургуульд байж хичээлээ тасалж үзээгүй юм уу?" гэж байж боломгүй юм сонссон мэт чангаар асуулаа.
Би бага зэрэг гайхсан ч "тийм ээ" гэхэд
Сэүн алга ташсаар "гайхалтай, чи бол гэгээнтэн" гэсээр маш чухал харна.
Би "тэнэгтэж байх шив"
Сэүн "за за би шүү"
Би "одоо юу? хоолоо яах юм?"
Сэүн "чи сургууль дээр хүргээд өгчих" гэлээ.
Би "юу? би танай сургуульд очих юм уу?" гэсээр уулга алдахад
YOU ARE READING
/Дууссан/ 🍰 Амтат КОКО ❣️
Romance- Би өөртөө хамгийн том хамгийн сайхан бэлэг бэлдсэн. Маш гоё бэлэг - юу юм? - Найз залуу