Birthday <생일>

2.1K 127 3
                                    

Нар жаргах үед танд юу харагддаг вэ?

Надад бол түүний минь мишээсэн төрх харагддаг.
Аз жаргалтайгаар, хөөрхнөөр инээх түүний минь царай нүдний минь өмнө зурсхийдэг.
Нулимснаасаа болж цоггүйхэн нүд нь гэрэлтэж, жижигхэн хамар нь жаахан үрчийгээд, нүүр дүүрэн аз жаргал бялхуулах түүний минь төрх.

Энэ дэлхийн хамгийн сайхан дуу юу вэ гэж үү?

Юу юунаас илүүтэйгээр миний нэрийг чангаар дуудах түүний минь нарийхан хоолой.

Тийм ээ, би чиний хоолойг сонссон. Үргэлж сонсдог байсан.
Бусдад биш зөвхөн надад сонсогдох тэр хүчгүйхэн, үзэсгэлэнтэй хоолойг чинь...

🌆

"Чуи Ёнжүн!"

Хэн нэгний хоолойгоор Ёнжүн нойрноосоо сэрэн өндийв. Түүний хажууд Сүбин болон ангийнх нь хэдэн хүүхэд бялуу барин зогсох аж.

"19 хүрсэнд баяр хүргэе, хён!"

Сүбин инээсээр бялууг түүнд ойртуулахад Ёнжүн зөөлхөн мишээчихээд юу ч юм амандаа шивнэсээр лааг үлээлээ.

Түүнийг нүдээ нээхтэй зэрэгцэн хонх дуугарч багш ангид орж ирэх бол Сүбин ширээн дээр нь бялууг тавьчихаад гараараа "Чат бичье!" гэж дохьсоор яваад өгөв. Ёнжүний хажууд суух охин түүнд төрсөн өдрийн мэнд хүргэчихээд инээмсэглэн:

"Өнөөдөр юу хийх юм?"

Ёнжүн мөрөө хавчихад өнөө охин толгой сэгсрээд түрүүнээс хойш юу ч юм ярих багшдаа анхаарал хандуулав.

"Тэгэхээр хамгийн сүүлд нь, манай ангид шинэ хүүхэд шилжиж ирсэн. Сөүлээс ирж байгаа болохоор энд одоохондоо дасаагүй байх. Найрсгаар угтаж аваарай."

"Хөөх, төгсөх ангид бас хүүхэд шилжиж ирдэг ээ?"

"Багшаа охин гэж хэлээч!"

"Пак Ёнбэ, чи түүнийг айлгаж болохгүй шүү!"

Бүгд инээлдэх үед багш хаалганы гадна зогсох охин луу ороод ир гэж дохив. Охин итгэлгүйхэн алхсаар орж ирэхэд бүгд ам амандаа "Хөөрхөн юмаа!" хэмээн орилолдох нь сургуулийн гадаа ч сонсогдоно.

"Түүнийг И Жиён гэдэг. Жиёнаа өөрийгөө танилцуулахгүй юу?"

"Сайн байна уу? Сөүлээс ирсэн И Жиён байна. Тусалж дэмжээрэй."

School 2020 || MglWhere stories live. Discover now