Нүцгэн тамхины утаа нөмөрсөн бүсгүй
Дулаацаж л байгаа байхдаа би мэдэхгүй
Нүгэл бас диваажинг мартчихсан тэр
Инээж л сууна түүнд хамаагүй
Хүрэн үстэй бас шаргал үстэй бүгд
Мянга мянган одод шиг гялтганах түүний харцыг
Харах гэж түүний дэргэд утаа болж ажиглана
Бидний мэддэг ч мэдэхийг хүсдэггүй зүйлсийг
Надад шивнэж байна
...
Гоо үзэсгэлэн үзэгний бэх шиг тасалдаж эхлэхэд
Уруулын хээ хичнээн хүнийг үнссэнээ мартана
Хуруун завсар тамхи тогтох хугацаа дуусаж байна
Эндээс босмоор байвч нүцгэн гоод хувцас үгүй
Орны даавуу базсан цаас шиг болоход
Дэрнээс хэн нэгэн танихгүй хүний сүрчиг ханхална
Тамхи шиг дурсамж юм энэ бүгд
...
Нүцгэн тамхины утаа
Гал ноцоогүй байхад ассан тамхи
Хуруун завсар тогтох хоромхон жаргал
Миний зүрх бас харцтай дэндүү ижилхэн юм
YOU ARE READING
Зүүд [дууссан]
RomanceСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................
![Зүүд [дууссан]](https://img.wattpad.com/cover/14136670-64-k298217.jpg)