Чи бол шувуу
гэхдээ бүргэд эсвэл болжмор аль ч биш
Чи миний найз
гэхдээ амраг эсвэл хайрт аль ч биш
Чи магадгүй зуун дэлбээ түүснийхээ дараа л сарнай гэж ухаарахаар тэнэгхэн
Гэсэн ч чи дэлбээнд ч дурлаж мэдэх магад хамгийн ухаалаг нэгэн
Чиний дотор юу байдаг мэдэхгүй ч...
Тэнд шувуу байгааг л өдөр бүр мэдэрдэг...
Хаа нэг тийш дүүлэн нисэх шувуу
чиний дотор одоо ч байгааг мэдэж байна
...
Би чиний тухай ихийг мэдэхгүй ч
Чиний доторхи шувуу надад шивнэсэн
Шөнө бүр зүүдэнд минь нисэн ирж
Надад чиний тухай үлгэр ярьж өгдөг...
..
Тэр үлгэрийг би хэнд ч хэлэхгүй
ялангуяа чамд
..
YOU ARE READING
Зүүд [дууссан]
RomanceСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................