Би ингэж л дурладаг

160 7 0
                                    

Би үнэндээ ингэж л дурладаг юм

...



Би анхны харцаар дурладаг

Бүр нүцгэн бүсгүй эсвэл залууд

Харахын төдийд зүрхээ өгчихдөг

Хариу нэхэхгүй дурласаар л байдаг би

...

Дараа нь тааралдах өөр нэгэнд

бас л дурлачихна

Тэр бүр ямар ч өнгөгүй дурсгүй үнэргүй

бүр ямар ч сайн чанар эсвэл муу чанаргүй

ямар ч үг эсвэл гайхамшиг үгүй хэрнээ

намайг өөртөө татчихдаг юм

...

Зарим дурлал минь бүр дэндүү ичгүүргүй

Гаж донтоны үйлдэл үйлддэг ч

Би түүнийг байгаагаар нь хүлээж авдаг болохоор

Би энэ л дурлалдаа үнэнч үлддэг

...

Надад цэцэг эсвэл дарс бэлэглээгүй

Сайхан үгс эсвэл үнсэлт бэлэглэхгүй

Тийм л дурлалууд минь

Амьдралын талх нь биш ч

Дарс нь яалтачгүй мөн

...

УРАН ЗУРАГ

ба миний дэндүү хүчтэй шалиг дурлал минь

ирээдүйд бүр олон зурагт дурлана гэж итгэж байна

...


Зүүд [дууссан]Where stories live. Discover now