Толинд харагдах булцгар хацар өхөөрдөм гэхээс илүү ялдам болж
Зузаан уруул эгдүүтэй гэхээс илүү тачаангүй болсон байна
Бодол санаа өнөөдрийн жаргал бус маргаашын зовнил болж
Хүсэл итгэл эд бараа бус сэтгэлийн таашаал болон хувиржээ
Өмсөх хувцас эрээн мяраан бус нэг л өнгөтэй болж
Явах газар энд тэнд бус гэртээ л үргэлжилэх болж
Ганган чамин айлгүй эрх дураараа гэсэн төсөөлөл
Хүүхэд настай хамт дурсамж болоод үлдэждээ
Том болох эрх чөлөөтэй гэхээс илүү
Бүх л хүлээс дунд хэрхэн бүтэн амьсгалах вэ л гэдэг мэт
Хүссэнээ хийх биш хүсэлээ хийж буй зүйлээсээ олох мэт
Үүнийг нь мэдсэн бол тэртээх хүүхэд насандаа үүрд үлдэхгүй юу..
Ирээдүйн 20 жилд өөр юу хүлээж буйг бодохоос ч сэтгэл эс хөнгөрнө..
ESTÁS LEYENDO
Зүүд [дууссан]
RomanceСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................