Энэ бүхэн эндээс эхлэх ёсгүй байсан..
Ер нь яг энд байгаа минь ч миний буруу. Би энд усан доор байх ёсгүй байсан. Харин хайртай бүсгүйнхээ тэвэрт байх ёстой...тиймээ ёстой өөр арга үгүй.
Миний бүх арьс амьсгалах шиг болж энэ бүхэн цээжиндээр ирээд зогсчих шиг.
БИ УДАХГҮЙ ҮХЭХ ҮҮ?
гэж хаанаас ч юм асуумаар... хариулт нь даан ч дэндүү ойлгомжтой юм.
ТИЙМ БИ ҮХНЭ
усан доор би үхсэн ч зүрх минь тэр бүсгүйн араас цохилох болно
хичнээн эсэргүүцсэн дурлал байсан ч цогцос минь ч намайг зогсоохгүй
би түүнд хайртай... би эмэгтэй хүнд хайртай эмэгчин...
Гэрт байхад өмсдөг байсан ногоон цамцыг би санаж байна... чамайг явсны дараа чиний үнэр шингэчихсэн байдаг байсан. Манайд чи хоноход би гэрийнхнээс нууж чамайг үнсчихээд дэлхийн хамгийн том нууцыг дотроо хадгалах ёстой мэт уруулаа хазаж доош хардаг байж билээ.. хүн бүрт чамд хайртай гэж хэлээд бүгдийн өмнө хөтлөмөөр байдаг ч.. гал тогооны ширээний ард хоол идэж байхдаа би нууж гарт чинь хүрээд илдэг байсан.. чамруу харахад чи юу ч болоогүй мэт жүжиглэж буй мэт инээмсэглэх ч дотроо халуу түүгэж шатсан байгааг зөвхөн би л харж чаддаг.. тэр мэдрэмжийг ганцхан би л мэдэрдэг болохоор заримдаа би хамгийн азтай нэгэн мэт.
Шөнө болоход чинийхээ үснээс үнэртэх тэр үнэрийг зүүдэндээ ч аваад явмаар болж чамд наалдаад унтдаг байсан чи санаж байгаа болов уу?
Миний эрдэнэс гэж би чиний чихэнд шивнэхэд чи минь эргэж хараад намайг үнсдэг байсан... тэр үнсэлт.. уруулнаас минь салаагүй бас арилаагүй..тэр бүх мэдрэмж одоо ч ЭРДЭНЭС шиг надад үнэ цэнэтэй хэвээр..
Харин ийм мэдрэмж тийм их үнээр олдоно гэж би бодоогүй
Чи яг нар шиг бас сар шиг үргэлж дэргэд минь байх болно
Энэ бүхнийг үүрд нуугаад ч болов сайн найз минь гэж хэлсээр
Чинийхээ НУУЦ ЭРДЭНЭС болж үлдэхийг маш ихээр хүссэн
Магадгүй энэ л бодит амьдрал байсан биз... бодит амьдрал биднийг бага багаар холдуулсаар чиний дэргэд байсан ч байх ёсгүй мэт.. түрүүлж залгавал болохгүй чимээгүй утас чагнахаас өөр аргагүй мэт болж хувирсан.
Хэрвээ би тэр өдөр тэсэлгүй чамайг тэвэрж аваад хайртайгаа хэлээгүй бол хэн ч мэдэж чадахгүй байсан... бүгд надаас л болсон. Ээж чинь харсан зүйл ХАЙР байсанг тэр дэндүү хурдан ойлгосон ч хичнээн үнэтэй ХАЙР байсанг ойлгож чадалгүй биднийг үүрд холдуулсан...
Нандин эрдэнэс минь ....... намайг уучлаарай.
Чамайг явсны дараагаас миний амьдралд нар сар хоёрын аль ч үгүй болсон. Тэд чамтай байхад цуг мандаж цуг жаргадаг байсан харин одоо бүрхэг тэнгэр л байх болж..
Чамайг надаас тивийн цаана надруу залгаж чадахгүй хэдхэн секүнд хоолойг минь сонсчихоод уйлчихдаг байхад би энд амаа дараад уйлж байгаагаа мэдэгдэхгүй гэсэндээ утсаа тасддаг байсанаа бодохоор одоо тэнэг юм би..
Би чамайг үүрд алга болж.. тэр өндөрөөс тэр нам доор тийм зоригтой үсэрэхийнхээ өмнө залгасанг даан ч мэдээгүй. Чи минь аймхай байсан шүү дээ.. гэж өөрийгөө тайвшруулна.
Бяцхан аалз хараад ал л даа гэж орилоод надаар алуулж байсан тэр охиноос тийм их зориг гарсанд одоо ч би итгэдэггүй.
ЯГ ОДОО...
БИ ЧАМ ДЭЭРЭЭ УДАХГҮЙ ОЧИНО эрдэнэс минь
Энэ бүх хар дарсан зүүд байжээ гэж хэлээд чинийхээ дэргэд хэвтэж байх болно би
...
Өглөөний мэнд гэж хэлээд аяга кофе хамтдаа уугаад нэгнийхээ уншсан номны талаар ярилцаж.. өдөр хаагуур явах эсвэл юу хийх талаар төлөвлөгөө зохионо..
Манай гэрийн цонхоор харагддаг байсан хүүхдийн тоглоомын талбайг хараад л.. "бид хүүхэдтэй болж чадах болов уу?" гэж асуухад чинь би хариулаагүй..
Харин одоо ахин чинийхээ дэргэд удахгүй очих болохоор.. би хариулна.
ТИЙМЭЭ БИД ЧАДНА
Яг чам шиг үстэй бас инээмсэглэлтэй.. над шиг арьс бас уруултай.. чинийх шиг нүдтэй хөөрхөн охинтой болно.
Хойд төрөл гэж байдаг бол би чамайгаа ямар ч зүс царай эсвэл хэдэн ч настай хаана ч байсан хамаагүй заавал олж очоод үхэн үхтлээ хайрлах болно...
Би үүрд энэ усан доор хэрвээ үлдэх хэрэг гарвал...
Би загас болж төрөөд чинийхээ зүг сэлэх болно.. тэнгэрлүү сэлэх арга үгүй ч би эцсийн мөч хүртлээ тэнгэр тийш сэлсээр үхнэ..
МИНИЙ ЭРДЭНЭС минь би энэ бүгдийг зүүд байгаасай гэж маш их хүсэж байна..
YOU ARE READING
Зүүд [дууссан]
RomanceСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................