ЭСВЭЛ...
Хэзээ ч залгахгүй байж ч мэднэ
Хайр хүссэн өөрийгөө үүрд нуугаад л
Эргэж харахгүй бүгдийг мартахыг сонгох байх
Хайрт минь
ЭСВЭЛ...
Худал инээмсэглэж залгаад
Өөртөө энэ сүүлчийнх гэж хэлсээр
Чинийхээ өмнө нүцгэлэхийг сонгох байх
Хайрт минь
Сонголт үгүй бид бүгд шархалдаг ч
Хэнээр шархлуулахаа сонгож болдог болохоор
Чамайг сонгосон .. зөвхөн чамайг..
Ахин шархалахын тулд би юу ч хийхэд бэлэн байна
Ахин надад хайртай гэж хэлээд
Эргэж харахгүй үүрд яваачдээ
Ахиад бүгдийг эхнээс нь ахиад бүгдийг эхлээд л
Би хэдэн ч удаа энэ мэдрэмжийг мэдэрсэн ч чадна
Зөвхөн битгий үүрд яваач..
ЭСВЭЛ
Ахин нүдэнд минь бүү үзэгд
Чимээ аниргүй чамайг мартах боломж надад олго
Ахин тааралдсан ч танихгүй мэт жүжиглэ
Ахин чамайг харахгүй байхын тулд
Юу ч хийхэд бэлэн байна
Хайрт минь
ВЫ ЧИТАЕТЕ
Зүүд [дууссан]
Любовные романыСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................
![Зүүд [дууссан]](https://img.wattpad.com/cover/14136670-64-k298217.jpg)