Гэр

406 19 0
                                    

-Би хамгийн сүүлд ГЭР гэх үгийг хэзээ хэлснээ санахгүй байна.

Чи хаана ч байсан бас хаашаа ч явсан.. ГЭР чамайг хүлээдэг гэж хүмүүс ярьдаг. 

Тэр дулаахан бас дотор нь ГЭР БҮЛ гэх хүмүүсийн цуглуулганаас бүрдсэн дөрвөн хана миний хувьд зах хязгааргүй үргэлжилсэн энэ хөх тэнгэр шиг л дэндүү том ч юм шиг.. Хэзээ ч хаана ч миний эргэн тойронд байшин бас ахин байшин.. жаахан алхлаа ахиад л байшин.. 

ТЭНГЭР ДУУСАШГҮЙ..

Шатны буланд лаазтай ундаа барьж суух бүсгүй бол БИ.. нэг нүдний будаг нь урссан харагдаж байна. Тэр одоохондоо эрх чөлөө гэх хар тамхинд донтсон байгаа. 

Бүсгүйг Х гэдэг.

Х бол эмэгтэй бас ээж байсан..охин байсан...эгч байсан..дүү ч байсан..найз бүсгүй байсан..товчхондоо бол ХҮН БАЙСАН

Бүсгүй улаан хүрэн даашинз ба уранхай шилэн тиркотой шатан дээр сууна.. Дээрээсээ 3 дахь шатандээр түүний гар харин 4 дэх дээр нь баруун хөл..6 дахь дээр зүүн хөл нь жийгээстэй байна.

Түүний дээрээс шаргал нар яг л шуналтайгаар будагаа цацаж буй зураач шиг л улбар шар туяа газарт энд тэндгүй.. Харин зарим газарт уртаас урт гонзгой сүүдэр үзэгдэнэ.. Бүсгүй сүүдэрүүдийг ширтэж байна. 

"Нар хурц байх тусам сүүдэр улам урт бас том болох юм.. эдгээр хүмүүс нар ширтэхдээ өөрийн сүүдэрээ хэрхэн томордогийг анзаардаггүй нь харамсалтай"

гэж бодлоо..

Тэр сүүдэр харах бүрт цээжинд нь чулуугаар бороо орох мэт болж хоолой нь зангиран өөрийгөө хүчлэн байж нулимсаа тэвчиж нүдээ нухна.. Яг жилийн өмнө сүүдэртэйгээ тоглож инээсэн жижигхэн үр нь харагдана. 

Тэр бол түүний охин А.

А түүний одоо сууж буй гудамжнаас баруун тийш 4км явахад хүрэх цэцэрлэгт хүрээлэнд төрсөн. 4 жилийн өмнө.

Тэр ухаан алдсан тул юу болсонг мэдэхгүй ч хүмүүс түүнд тусласан учир амжилттай төржээ гэхээс өөр дурсамж түүнд үгүй. 

Тэр цэцэрлэгт хүрээлэнд шөнө тогоо шиг гэдэстэйгээд ирсэн юм.

ШӨНӨ ГЭРТЭЭ БАЙХ ЁСТОЙ...ТЭР ТУСМАА ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ..

тиймүү?

Гэхдээ тэр өөрөө л энэ замаа сонгосон.. Тэр өөрөө өөрийнхөө ГЭР-ийг өөрөө сонгосон. 

Жижигхэн охиноо тэвэрсээр гудамжинд хүмүүсээс тусламж эрж өмнөө тависан цаасан хайрцаг дахь мөнгөө нямбайлан тоолно.

Зүүд [дууссан]Where stories live. Discover now