Нарны гэрэл өрөөг гэрэлтүүлнэ..
Төгөлдөр хууран дээрх тоос нь хүртэл гэрэлтэй цуг бүжих шиг..
Бүжих тоосон дундаас шулуухан шаргал тууз татах мэт нарны гэрэл..үзүүр нь хуучин бор орос төгөлдөр хууран дээр тусаж байна..
Хаалганы онгойх чимээ
..
Гутлаа чирэх жижигхэн хүүхэлдэй мэт охин.Цагаан дэрвийсэн даавуун даашинз.. ягаан туузан үсний боолт.
Төгөлдөр хуурны жижигхэн сандалыг хоёр гараараа түлхэн байж ойртуулаад өөрөө дээр нь гараад зогслоо..
Гуя шүргэсэн урт буржгар үсээ нүүрнээсээ холдуулан жижигхэн цагаан гараараа зангана
Цагаан ба хар
Өнгө сонирхолыг нь татаж нэг л дараад хүсэл нь буурна гэсэн шуналгүй харц.. баруун гарын долоовор хуруу..
Гарах чимээнээр тоос нь агаарт нисэж бүжиглэх мэт нарны гэрэлтэй хослоно..
Сэтгэлийн утаст нэг ноот нэмсэн тэр чимээ
Чимээ төдийхөн биш харин охины дарах төгөлдөр хуурын даралт бүртэй цуг жижигхэн ягаан эрвээхий нисэлдэх мэт байлаа
..
Ягаан тууз суларсаар охины буржгар үснээс мултарах нь тэр.. эрх чөлөөтэй хэрнээ гунигтайгаар төгөлдөр хуурын хөлд сүүдрээ даран уналаа
Төгөлдөр хууртай нөхөрлөсөн он жилүүд ба хуучин төгөлдөр хуурын танил чимээ
Охин ч том болж цаг хугацаа өнгөрөхийн хирээр төгөлдөр хуурын чимээ ч мөн алс өнгөрсөнд л тод үлдсээр..
Дэргэдэх сандал дээр зогсож биш суудаг болж.. суухдаа харин төгөлдөр хуур биш өөр аяз чихэвчээр сонсоно..
Ниссээр мэдрэмжинд үлдсэн эрвээхий харин тэнгэрт л үлдэж.. хуучин төгөлдөр хуур тэртээх газарт хөг ая үгүй хундага дарсны тавиурын үүрэг болно..
Заримдаа хажуугаар нь зөрөхөд тээглэлээ гэж төгөлдөр хуураа цохиж авна.. Заримдаа харин алхаж ч чадахгүй мөлхөх шахам согтуудаа төгөлдөр хуураа түшиж босно..
...
Харанхуй гудамж.. Цаас ба бусад хаягдалтай цуг гунигтайгаар сар ширтэх хөггүй төгөлдөр хуур
Хэн дарж байсан юм болдоо гэж бодоод тамхи асаах дээд давхарын ах..
Нохой харин төгөлдөр хуурын өмнөөс ярих мэт шөнөжин намайг аваач гэж гасалсаар байлаа
Тоглосон ч тоогдохоо байсан чамин аяз хуучирсан хөггүй төгөлдөр хуур хүн бүрийн цээжинд нохой мэт гасалж.. сар мэт гийсээр..
гэвч тэднийг хэн ч сонсохгүй
..
YOU ARE READING
Зүүд [дууссан]
RomanceСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................