Би чинь нөгөө л нэг охин шүү дээ жижигхэн бас хүчгүй
Нөгөө л нэг зүйлд итгэдэг нөгөө л нэг зүйлс хийдэг
Хэдэн өдөр ч хамаагүй бороог хүлээж цонх ширтдэг
Хичнээн шөнө ч хамаагүй унтахгүй байж чаддаг
Солонго харах гэж гэрээс гардаг
Шинэхэн цасандээр зүрх зурдаг
Нөгөө л нэг охин дотор минь байсаар л байгаа шүү дээ
Үнсэхдээ нүдээ аниад амьсгаагаа түгждэг
Тэврүүлэхдээ толгойгоо баруун тийш болгодог
Хар дарчихаад чамруу залгадаг
Аргадуулчих юм шиг хоолойг чинь сонсохыг хүсдэг
Нөгөө л нэг жаахан охин шүү дээ
Хариу бичсэнгүй гэж гомдоллоод
Хичнээн их гуйлгасан ч хошуугаа унжуулдаг
Уулзаад хөтлөхгүй гэж тунидаг
Нөгөө л нэг охин хэвээрээ л байгаа
Чи даан ч нөгөө л нэг охин биш өөр хүнийг надаас нэхсээр..
VOCÊ ESTÁ LENDO
Зүүд [дууссан]
RomanceСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................