Үхэхгүй хэрнээ жаргахгүй юм

179 8 0
                                        

Гүнзгий тусам аюул бага ус гэж байдаг болов уу?

Би тэр л усанд зогсож байх шиг

Харах бүрт ойрхон санагдах алс зэрэглээ гэж байдаг болов уу?

Би тэр л усанд тэр л зэрэглээг ширтэж байх шиг..

Юу ч хүлээхгүй.. бас юуг ч тавьж явуулахгүй

Хүрэхгүй хэрнээ атгасаар л байх зүүн гар..

Үнсэхгүй хэдий ч нойтон байх доод уруул

Живэхгүй хэрнээ шумбах бие

Харахгүй хэдий ч ширтэх хоёр нүд

Надад өөр юу хэрэгтэй гэж?

Зүүд [дууссан]Место, где живут истории. Откройте их для себя