Рида

216 14 0
                                        
Эрт урьд цагт юм гэнэ...

Бидний мэдэхгүй ертөнцийн түүх ийн эхэлсэн юм.

Энэ газар хаана байдаг талаар ямар ч таамаг үгүй агаад зөвхөн төсөөлөлд л үлдсэн ажээ.

Улаан будагаар будчихсан гэмээр гүн ой мод дунд..

Цав цагаан чоноор хамгаалуулсан жижигхэн тосгон бий..

Тэртээх тосгоны үүдэнд жижигхэн хаалга байх агаад тэр хаалга наашаа ч татсан...цаашаа ч түлхсэн огт онгойдоггүй юм.

Зөвхөн гоо үзэсгэлэнт гүнжийн ядам хуруу хүрэхэд онгойдог юм гэнэ.

Гүнж тэртээх тосгоны хамгийн үзэсгэлэнтэй нь байлаа.

Түүний нэрийг Рида гэнэ

Өвдөг шүргэм урт долгиолсон үс нь усны урсгал санагдуулам

Түүний нил ягаан уруулны хэлбэр сарнайн дэлбээ мэт

Цасан цагаан арьс нь шөнийн сарнаас ч цайвар

Хэрвээ сар ярьж чаддагсан бол магадгүй түүнд дурлах байсан биз..

Магадгүй бүр атаархаж ч мэднэ..

Түүний харц гүн харанхуй огторгуйгаас ч гүн гүнзгий

Харсан хүн өөрийгөө түүний нүднээс олж хардаг байлаа..

Тосгоны хүмүүс түүнийг гүнж гэж дуудна..

Тосгон 9 байшинтай.

4 улаан

4 хар 

1 цагаан

байшин бий..

Зүүд [дууссан]Where stories live. Discover now