Чамд бичсэн богинохон захидал

233 11 5
                                    

Сайн байна уу хайрт минь... Чи нэгэнт миний дэргэд байхгүй болсноос хойш 1238 өдөр өнгөрсөн байна. Би өдөр бүр тоолдог болохоор маш сайн мэдэж байнаа хонгорхон минь. Чиний үнэр одоо ч шөнө зүүдэнд минь үнэртэх юм. Би хөнжилөө сольж бүр өөр шинэ даавуу хийсэн ч нэг л биш байх юм... Энэ үнэр дурсамжнаас минь гарж ирээд байх шиг. Чамайг үүнийг уншихгүйг мэдэж байгаа ч үүнийг шөнө дунд нойроо харамлалгүй бичлээ. 

Чиний надад бэлэглэсэн сарнай одоо ч номнууд завсар хатсан чигээрээ л байгаа.. Би чиний дурсамж шингэсэн юуг ч өөрчлөөгүй.. Чи гэрээс гарахдаа ширээндээр тавьсан ном яг тэр л байрлалаараа байдаг юм шүү. Би тоосын арчаад л яг тэнд нь тавьдаг болсон. Хэрвээ үнэхээр диваажин эсвэл там гэж байдаг бол би чамайг тийш яваагүйг лав  мэдэж байна. Учир нь тамыг би өдөр бүр энд...зүрхэндээ мэдэрдэг болохоор чи биш би үхээд тамд очсон мэт бодогдох юм. 

Чи санаж байна уу? Надад анх захидал бичсэнээ.. тэр захидал одоо ч шургуулганд байгаа би гаргаж ирээд уншдаг байсан. Харин одоо уншихаа байсаан.. учир нь унших бүрт уйлсаар байгаад нороод муухай болчихсон болохоор ахин тэгэхийг хүсэхгүй байна.

Би хэрвээ цаг хугацааг ухрааж болдогсон бол чамайг ТӨГС нэгэн болгохын төлөө шахаж дарамтлалгүйгээр дэргэдээ зүгээр л.. дэргэдээ амьсгалахыг чинь л мэдрэхийг хүсэх байсан. Чиний гар одоо ч намайг тэврээд авах шиг.. 

Чи энэ захиаг уншаад заавал хариу бичээрэй

Би удахгүй чинийхээ байгаа газарт очих болохоор.

Удахгүй уулзая хайрт минь.

Чиний Э.

Зүүд [дууссан]Onde histórias criam vida. Descubra agora