Өглөө дэлгүүр орохоор гараад алхалаа...
Гадаа их биш бас бага биш жижигхэн цасан ширхэгүүд намайг өөрийн эрхгүй инээмсэглүүлж чадсан юм. Би цас бас мөсөнд ухаангүй хайртай.. Халууцах биш даарах дуртай болохоороо энэ дэлхий бүхэлдээ зөвхөн минийх юм шиг.. Бүх цасан ширхэгүүд надад л зориулж дэлхий ертөнцийг цагаан өнгөөр будаж байгаа мэт..
Алхаж явтал нэгэн чимээ ард дуугарлаа.. би цасандээр гишгэлэх хөлийн чимээ сонссон ч эргээд хартал хэн ч байсангүй.. харин би огт айгаагүй юм шүү..
Дараа нь урагшаагаа хэд хэд алхахад чарххх чархх гээд л дуугарах цас надтай хөөрхөн хууч хөөрөх шиг санагдаад явчихдаг байна шүү..
Ахиад л нөгөө чимээ ард сонсогдов..
Би ч нэг л жийрхээд явчихлаа шүү... би бурхан шүтдэггүй сүнс чөтгөр хий үзэгдэлд итгэдэггүй.. энэ л миний алдаа юм биш байгаа? гэж хэсэг зуур гараа савчиж хий найзтайгаа ярьлаа..
Гэнэт ардаас...
-Чи хэнтэй яриад заагаад зангаад байгаамбэ гэж байгаамдаа
би цочоод л эргэж хартал надаас тийм ч өндөр биш тийм ч намхан биш нэг залуу халтар нүдний шилний цаанаас тун чиг тод ... хүйтэн өглөөний цасан дунд бас ч үгүй дулаахан харагдаад өөрийн эрхгүй намайг мишээлгэлээ..
-Би нуугдаад байсан шдээ гээд инээгээд л ярьлаа... машины ард гялс ороод цас дуугаргаад байсан байх нь л дээ...
Нүдний шилээ долоовор хуруугаа ашиглан их л ухаалаг хүн шиг дээш нь болгосноо би..
-Чи яагаад хүнээр тоглоод байгаан айн???
гээд л их ууртайдуу дуугарах гэж их л хичээлээ..
Тэр харин надад хариулт өгсөнгүй.. зүгээр л инээмсэглэлээ. Би ч гэсэн инээсэн юм. Би хүн инээхэд эргэж инээхгүй байх нь бүдүүлэг гэж боддог учраас зүгээр л хар цагаан дуугүй цасан дунд мишээлээ..
Байрнууд дунд машинуудын дэргэд 2 хүн мишээгээд зогсох яг л кино шиг санагдсан шүү.. Хүмүүс сэрээгүйд бид хоёр л сэрчихсэн бас дэлгүүрийн хаалга хаалттай болохоор цаг хугацааг үл анзааран байрандаа зогссоор..
Тэр гараа хацарт минь наагаад чи даарлаашдээ яасан нимгэхэн юмбэдээ.. гэж хэлэхдээ нүднээс минь харцаа салгасангүй. Хүн надруу тэр тусмаа нүдрүү ширтэх аймшигтай ичмээр ч гэх юмуу.. догдлом ч гэх юмуу.. хачин мэдрэмж төрүүлдэг учир өөрийн эрхгүй хойш нэг алхам холдоод доош харчихлаа..
Дэлгүүрийн ч хаалга онгойв.
Би дэлгүүрийн зүг доош харсан чигтээ алхтал ард тэр тамхи татаад явж байлаа.. түүний тамхины үнэр надад үнэртээд л .. яг л үсрүү минь үлээх шиг санагдаж..
-Жоохон хол очоод үлээчих тэгэхүү?
гэж хэлэхгээд эргээд хартал
...
хоосон тамхины иш агаарт утаа гаргаад байж байлаа...
![](https://img.wattpad.com/cover/14136670-288-k298217.jpg)
YOU ARE READING
Зүүд [дууссан]
RomanceСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................