Өчигдөр би нэг ном уншлаа
Өнөөдөр харин харамсаж байна би
Ном биш чиний харцыг хэрхэн уншихаа сурах минь яавдаа...
Чиний харц гурван бүлэг роман мэт дэндүү олон үйл явдалтай
Уншилгүй удсан хуучин ном мэт тоостой дурсамжтай юм
Би чиний дурсамж болон өнгөрсөнөөр аялахын тулд
Хэр удаан чамайг ширтэх хэрэгтэй вэ?
Чиний уруулд хүрэхийн тулд би
Нүднээс чинь урсан байж уруулд хүрсэн нулимс чинь болох хэрэгтэй юу?
Зүрхэнд чинь хүрэхийн тулд би
Хичнээн эрийн шуналтайгаар тайлсан левчигний даруулга болох хэрэгтэй юу?
Чи миний уншиж чадаагүй ном болохоор
Чи үргэлж миний нууц байх болно
ESTÁS LEYENDO
Зүүд [дууссан]
RomanceСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................