Навч төдий хувь заяа гэж хэлэхдээ
Цэцэг гэдэгээ умартах ямар вэ?
Хязгааргүй холын холд
Үүл болон хийсэх төдийхөн
Жаргал намайг энд ирүүлэв
Би тэр үүлний дунд ганцаар
Бороо болж асгарах мөрөөдөгч мэт
Зовлон дунд мишээсээр байх
Надруу хэн ширтэх вэ?
:::
Дуу гарах төдийхөнд хөгжим гэж андуурах
Зэмсэг дунд төөрсөн хоёр чих байх
Хэр амархан бэ?
Уруул дундаас гарах авиа бүрийг
Үнэн гэж итгэчихээд сүүлд нь төөрөх
Хэр хэцүү вэ?
:::
Модны өмнөөс гашуудах цаас төдийхөнг
Шүтээн болгосон чиний мэдрэмж дунд
Хүн болж төрсөн миний амьсгал
Хэр үнэ цэнэтэй бол?
:::
VOCÊ ESTÁ LENDO
Зүүд [дууссан]
RomanceСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................