Хамгийн урт болзоо

864 54 2
                                        

Хамгийн урт болзоо..

ХаЙр

энэ мэдрэмжийг хэмжих нэгж байдаг юм болов уу?

үнсэлт үү?

эсвэл тэврэлт үү?

ааа

эсвэл бүр хайртай гэж хэлсэн тоогоор юм болвуу?

Нар цонх нэвт тусах кафе ба нарийн боовны үнэр... Сандал налан суух залуу шаазан аяган дээрх

"Өдөр бүр хайрла"

гэх үгийг харна...

Залуу бодно:

Энэ үг ... 

би хэнийг хайрлах ёстой юм бол?

Би эсвэл хайрлах ёстой хүнээ хайрлахаа мартчихсан ой санамжаа алдсан зохиолын баатар юм болвуу?

Анхны хайр...

тиймээ би санаж байна.

17 насны төгсгөлд ирсэн юм. Төрсөн өдрийн яг өмнөх өдөр чамтай анх нүүр тулж билээ.

Ягаан туузан чимэглэлтэй цамц ба цагаан өмдтэй тэр 16 настай охин

Намуухан хоолой ба дөлгөөхөн харц

хэний ч болоогүй бумбагар цагаан бие цогцос намайг галзууруулж билээ

...

Чиний бие цогцос бас царай чиний дуу хоолойг өдөр бүр харахыг ямар их хүссэн гээч?

Шөнө бүр зүүдлэгдэх чиний төрх

Би чамд дурлаад ...

Дурлаад...

дурлаад яасан гэж үү...

Би ахиж чамайг хараагүй.

Би магадгүй чамд захидал өгөх ёстой байсан эсвэл кинонд урих...

ядахдаа чиний нэрийг мэдэх ёстой байсан юм

Миний нүд чиний төрхийг ямар их хүсэмжилсэн гээч??

Харин одоо 10 жил өнгөрлөө..

Энэ бүх хугацаанд би өөр хүнийг хайрлаагүй гэж үү?

Үгүй би хайрласан маш олон эмэгтэйг хайрласан

харин чи?

харин чи яасан бол...

Кафе хаалга онгойж залуугийн өмнөх ширээнд суух улаан даашинзтай бүсгүй

...

Залуу бодно:

Сайхан бүсгүй байна. Тийм үнэхээр сайхан.

Хэрвээ тэр жүржийн шүүс захиалвал би түүнтэй танилцах болно.

..

Зөөгч бүсгүйн ширээний өмнө ирлээ.. 

Бүсгүй:

-Цай 

гэж хэлээд зөөгчийг эргэж алхахад..

-үгүй ээ шүүс захиалмаар байна.. алим.. бишээ жүрж

гэж хэллээ..

...

Кафегаас бүсгүй гарахад ардаас нь дагах залуу.. Юу гэж хэлэхээ мэдэхгүй бас энэ үзэсгэлэнтэй бүсгүй намайг тоох эсэхд эргэлзсэн ч..

Гудамжинд цэцэг зарах мухлагаас цагаан сарнай аваад бүсгүйн ардаас алхалаа..

Байшин ба байшин

ахин нэг байшин

нар жаргах дөхсөөр гудамж шаргал туяанд үзэсгэлэнтэй харагдана..

Бүсгүйн бор үс нарны гэрэлд шаргал өнгөөр гялтганана

Бүсгүй цүнхнээсээ утсаа авч ярьлаа..

Алхаа нь их түргэн бас донжтой

Хар өндөр өсгийт ба шилэн тирко...

Залуу сарнайгаа барьсаар түүний ардаас алхална..

Түүнийг хэрхэн хүлээж авах талаар олон янзаар бодно..

Тэр баярлана..эсвэл тоохгүй

эсвэл бүр уурлах ч байж мэднэ...

Сайнаар бодох ёстой гэж залуу бодсоор..

Түүний ардаас 20 алхамын зайнд байхад машинаас бууж ирэх цагаан хослолтой залууг бүсгүй дотноор тэврэнэ..

Залуу сарнайгаа гудамжны дэргэдэх сандал дээр тавиад өөрөө харин санаа алдах мөн өөрийгөө шоолох зэрэгцэж.. аяган дээрх үгийг бодсоор буцаад алхлаа..

..

Ганцаардсан сарнайгаас 20 алхамын зайд цагаан хослолтой залуу улаан даашинзтай бүсгүйг дотноор тэврээд

-Эгчээ санасан байна шүү....

Зүүд [дууссан]Where stories live. Discover now