Намайг битгий оршуулаарай

196 15 0
                                        

Бүх зүйлс ид шидээр биелчихдэггүй энэ дэлхий чи миний амьдралд сайн гэхээсээ илүү муу дурсамж олон үлдээсэн. Тэр бүрт би гомдоллож үзээгүй ч, бүх зүйлс хоосон оргисон энэ 3 дугаар сарын 14-ны өдөр маш их ГОМДОЖ байгаагаа хэлмээр байна.

Өглөө сэрэхэд 3 дугаар сарын 7-ны өдөр байх ёстой байсан ч, 14-ны өдөр байв. Яг л өнөөх маягаар миний дотор бүх зүйлс холилдсон хэвээр....... заримдаа толинд  хараад өөр хүнийг харах миний зүрх яг хаашаа нисчихсэн юм бол оо? Эсвэл энэ бүхэн зүрхтэй огт хамаагүй хэрэг үү?

Намайг оршуулах хэрэггүй.. би газар доор булагдахыг хүсэхгүй байна, шатаагдахыг ч хүсэхгүй байна. Амьддаа мэдэрч үзээгүй ганц зүйлээ одоо мэдрэхийг маш их хүсэж байна. Би нисмээр, нисмээр... бас нисмээр байна. Намайг өндөр уулын орой дээрээс зүгээр л өнхөрүүлчих.

Эсвэл хэзээ ч очиж үзээгүй далайн эрэгрүү чулуу шиг хаячихаарай. Амьддаа тийм их хүслээ биелүүлж чадаагүй ч, үхсэн хойно минь ядаж ганц хүсэл минь биелэг.


Зүүд [дууссан]Место, где живут истории. Откройте их для себя