Анхны цас

272 11 0
                                        

Бүх өнгөрсөн дурсамж маань цагаан цасанд дарагдчих шиг санагдаж

Даарах бүрт нэг л сэргэг сэргэлэн болоод л

Бодол санаа шөнийн тэнгэрээс ч гүн гүнзгий болохоор

Тэр л үеийг ӨВӨЛ гээд л нэрлэчихсэн мэт

Алхам бүр цасны дуунаар мөр гаргахад

Эргэж хараад л алхсан мөрөө харах ямар сайхан гээч...

Амьсгал бүрээс уур гарахад

Гар чичрээд л улаан өнгөтэй болоход

Хөл доороо хэд хэд дэвсээд л дулаацна

Гадуур хувцасны халааснаасаа ширхэг мандарин гаргаж ирээд

Даарсан бас бээрсэн гараараа хальслаад л

Амтлах мэдрэмжийг гүйцэх өөр мэдрэмж

Хаа ч үгүй гэдгийг би маш сайн мэдэж байна

Шөнийн гүн хөх өнгийг

Цагаан цас бас гэрлэн чимэглэлгүйгээр

Төсөөлөхийн аргагүй ийм л сайхан улирал

.......

өөр хэлэх үг олдохгүй юм...

зүгээр л догдлоод 

догдлоод байна

Зүүд [дууссан]Место, где живут истории. Откройте их для себя