Тэр хэн бэ?
Улаан уруултай тэр бүсгүйг хэн гэдэг юм бэ? гэж надаас асуусан тэр хүн....
За тэр хүн ч одоо надад огт хамаагүй харин тэр улаан уруулт бүсгүй л их хамаатай болчихоод байна. Тэр бүсгүй харахад энгийн атлаа нэг л ТОМ НУУЦТАЙ надруу ширтсэн...
Түүний өрөө зузаан хөшгөөр нар халхалж хаасан бас ном дүүрэн ширээ хажуудаа ортой.. түүний бүх амьдрал энд байдаг мэт надад санагдав..
10 жилийн өмнөхөн... Улаан хүрэн тоосгон байшингийн дэргэд зогсох тэр жаахан охин уйлж байна..Уруулаа хазаад доошоо харчихсан. ЯАГААД ГЭЖ ҮҮ? харин л дээ... чи юу гэж бодож байна?
Хэдхэн мөчийн өмнө гадаа олон хүүхдүүд байсан.. Хэдхэн хором өмнө буюу бороо шивэрэх дөхсөн тэр цаг хугацаа.. Охины урд тогтсон замын шалбааг байгаагүй гэсэн үг.
Инээлдэх олон хүүхдүүд ба дугуйтай тойрч тоглох банди нар..
Энэ охины урдууд дугуйгаараа нэг хүүхэд дайрчихлаа шүү.. Яаж байнаа гээд босоод ирэхэд нь "Үхээд босоод ирчихсэн мэт цагаан бас ийм дарвагар уруултай чи зайл манай байрнаас" гээд л хэлэв.... тэр охин чимээгүй найзуудруугаа хартал нөгөө олон жил найзалсан охид ч мөн инээлдээд өөр тийш гүйлдчихлээ...
Олон жилийн нөхөрлөл хэдхэн хоромт байхгүй болох.. Бас ийм хачин шалтгаан..
Тэр охин өдгөө 10 жилийн дараа ч найзтай байх битгий хэл хүнтэй дуугарахаас ч айдаг болсоор өрөөндөө нуугдсаар нэгэнт том охин болждээ..
Том охины АНХНЫ ХАЙР бас л сайхан байгаагүй....Бүгдээ өгч бас итгэсэн ч тэр охин түүний цорын ганц нэгэн байгаагүй учраас бүгд маш хурдан эхэлсэн шигээ дуусчихсан..
одоо тэр найз нөхдөөс айдаг байснаа нэмээд хайраас айдаг болждээ.. жижигхэн охин дотроо нуусаар өдөр хоног тоолсоор..
Шөнө бүр цаг хугацааг ухраахыг хүссэн ч бүтэхгүй болохоор ингээд л цаг хугацаа зогссон мэт эндээ чимээгүй байж байсан нь дээр гэж өөртөө шивнээд тэр охин сууж байна...
Түүнд тусламж хэрэгтэй байж магадгүй ч.. ЦАГ ХУГАЦАА ЭМЧИЛЖ ЧАДНА гэж ярьдаг ч 10 жил түүнийг юу ч эмчилж чадсангүй...
Би ч энэ өрөөнөөс гарлаа...
VOCÊ ESTÁ LENDO
Зүүд [дууссан]
RomanceСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................