Ихэмсэг бас эелдэг
бүсгүй хүн ийм л байхад бусад хэрэггүй мэт
...
Гэхдээ бусдын л адил хагас золиос
бас хагас хамсаатан болохоор
Хайлсан цас маргааш шавхай болох мэт
Өдөр бүр өөрчлөгдөх төгс гоо сайханд тэмүүлнэ
Толь эсвэл Ном
Аль ч байсан эмэгтэй хүнийг улам гоо сайхан болгоно
хэн ч анзаарахгүй жижигхэн зүйлс ч бас
Хумсын чинээ үсний чимэг бас боолт
Ширхэг сувд нэмэхэд л болох хүзүүний зүүлт
Нэг л зураас нэмэхэд гоо сайхан болчих мэт санагдах нүдний будалтууд
Жаахан л нарийхан бол ...
гэх үгтэй цуг толь шивнэх бэлхүүсний хэмжээ.
Чи мэдэж байгаа толь хэзээ ч чи хамгийн үзэсгэлэнтэй гэж хэлэхгүйг
гэсэн ч толь ямар хүчтэйг эмэгтэй хүн л мэдэрч чаддаг болохоор улам шунуулах энэ л тусгалууд
Төгс
өөрөө төгсөшгүй
...
ŞİMDİ OKUDUĞUN
Зүүд [дууссан]
RomantizmСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................
![Зүүд [дууссан]](https://img.wattpad.com/cover/14136670-64-k298217.jpg)