Миний амьдрал ТӨГС байх ёстой...
Энэ л бодол намайг алсан байх. Миний бие бас нүүр нэг л мэдэхэд маш олон зүссэн соривнууд дүүрэн болчихлоо. БИ ҮҮНИЙГ ХИЙГЭЭГҮЙ, БИ БИШ... гэж хичнээн зүтгэсэн ч миний гар, миний бие хийсэн учраас ялаас мултрах аргагүй.
Миний өрөөнөөсөө ч гарахгүй хаалгаа түгжих, өдөржин унтаж шөнө нь компьютерээс салахгүй байгаа ээжид минь таалагдаагүй бололтой. Аааа бас миний биеэ зүсдэг новшийн зуршил минь бүр ч их нөлөөлсөн биз ээ.
Сэтгэцийн эмнэлэг буюу ШАРХАД-ны утас руу ээж залгаад "сэтгэл зүйчийн цаг авмаар байна" гэж хэллээ. Тэр үед миний зүрх амаар гарах шахам хүчтэй цохилсоор л, цохилсоор..
Нүдээ аниад нээхэд, сэтгэцийн эрүүл мэндийн төвийн шинэ 2 давхар улаан тоосгон байшин дотор би байлаа. Тэнд орохдоо хувцсаа өлгүүлэх ёстой гэсэн. Би левчик зүүгээгүй, хөхний минь товч мэдэгдсэн том эрэгтэй хүний цамц, надад 3 жил болсон хар өмд бас монгол гуталтай 111-р өрөө рүү оров.
Намайг яг яаснаа ярь гэж хэлэхэд би зүгээр л хөшчихсөн... БИ ЗҮГЭЭР ШҮҮ ДЭЭ.. гэж бодсоор аль болох өөрийгөө эрүүл мэтээр ойлгуулахыг хичээнэ. Би зүгээр л эм бичүүлээд гарах ёстой, эм бичүүлээд эсвэл зөвлөгөө аваад л болоо. Аааа тийм бас ахиж биеэ зүсэхгүй, боомилж байхаар дотор хүнтэйгээ тохирлоо.
Эмч миний бодож байснаас сайхан ааштай байв. Дараа нь ээж бид хоёрыг дүүргийн маань эмч рүү явууллаа. Тэр эмэгтэй надад "Ор гартал 5 дугаар тасагт хэвт" гэж хэлэв. Бас эмч нартайгаа утсаар КОНДИНСКИЙ ч гэлүү нэг орос нэр хэлээд ярилцаад байх нь их сэжигтэй санагдав.
Би зүгээр шүү дээ, гэж орилмоор байв ч... галзуу хүн л би ЗҮГЭЭР гэж хэлдэг учраас чимээгүй л байвал намайг эрүүл гэж бодоод гэрт минь хариулна гэж бодлоо.
Байшингаас гараад хуучин цагаан байшингийн 3 давхарт ирлээ.
Хаалгаар нь ороход л "ХААЛГА.. ХААЛГА" гэж орилох нэг ах таарлаа. Дараа нь тасаг руу ороход хөлөө чирсэн халзан эмэгтэйчүүд хөхөө ил гаргасан цамцтай, бөгтийчихсөн над руу тусламж эрэх мэт аажуухан дөхөж байсан. Би тэндээс зугтмаар, зугтмаар байсан ч чадаагүй.
Дараа нь эмч маш олон зүйл асууж шалгаасаар намайг 003 дугаар өрөөнд аваачлаа. Өрөө хаалгагүй, цонх нь төмөр тортой байв. Миний ор яг л 100 жилийн өмнөх шиг санагдсан. Хуучны модон орон дээр нэг үзүүр нь цус болсон хиртэй даавуу хэвтэнэ. Өрөө маш хүйтэн учраас би даарснаас болж миний царай хөхөрч, уруул харласан..
Миний хажууд Баярмаа гэх охин байв. Гаднаасаа зүгээр л эрүүл саруул, үзэсгэлэнтэй охин. Гэвч гүн сэтгэл гутралд орсон бололтой. Уйлсаар, уйлсаар л.. юу ч идэж уудаггүй байв. Түүнд дусал хийхээр эмч орж ирэхдээ надад "Юмнуудаа сайн нуу, эрэгтэйчүүд орж ирэхэд бидэнд хэлээрэй шөнө ороод ирдэг шүү" гэж хэлэв. Тэр үед л би өрөөнүүд хаалгагүй, эрэгтэй эмэгтэй хамтдаа байдгийг ойлгосон юм.
Дараа нь Баярмаа босоод суув, би түүн рүү харахад тэр унтаж байсан.. Ахиад уйлснаа босоож хаашаа ч юм явах гэсэн болов ч, тэсэлгүй зогсоогоороо толгойгоо унжуулан унтаад өгөв.
Яг миний урд үсээ хусуулсан охин байв. Тэр надаас тусламж эрэх мэт удаан ширтсээр л, түүний хажууд хэвтэх охин "Энд хүйтэн байгаа биз?" гэж хэлснээ унтаад өгөв.
ТЭД НАДАД ЭРҮҮЛ МЭТ САНАГДАВ.. тэднийг өвчтэй болгож буй ганц зүйл нь хэн ч тэднийг тоодоггүйд л юм байна. Юм тогших чимээ гарах бүрт ээж ирлээ, охин ирлээ гэх мэт үг бувтнасаар үүд рүү хөлөө чирэн алхах тэд үнэхээр ӨРӨВДМӨӨР..
Гэхдээ би тэдний дунд байгаа шүү дээ.. би ч гэсэн өрөвдмөөр биш гэж үү?
Би нүдээ анив, учир нь би өмнө нь тийм тод гэрэлд байж үзээгүй учраас нүд өвдсөн юм. Удалгүй эрчүүд намайг харахаар өрөөнд минь орж ирсээр л, "орой уулзнаа за" гэсээр өмдөндөө гараа хийх эр, мантуу ид гээд өгзөгөө гаргасан бүдүүн залуу гэх мэт бүгд л ШИНЭ ОХИНД ТАТАГДАЖ байх нь үнэхээр аймшигтай.
Хэн нэгэн харж байгаа болов уу? гэж гайхсан ч, эмч бас сувилагч нар нь хаалгаа хаагаад цай ууж сууж байлаа. Би тэнд байхыг хүссэнгүй.
Ээж надад хувцас, таавчик авчирахаар ирэхэд би зүгээр л уйлсаар яаж ийж байгаад жижүүрийн эмчээс нь намайг аваад явахыг шаардлаа. Удалгүй ээж намайг аваад явав.
ГЭВЧ ТҮҮХ ИНГЭЭД ДУУССАНГҮЙ...
Би өнөөдөр шинжилгээ өгөх ёстой байсан ч, очоогүй. Учир нь ээжийн төрсөн өдөр. Бас маш олон эмч нар намайг ХЭВТ, ХЭВТ, ЭМЧЛҮҮЛ гэж хэлэх нь аймшигтай байлаа.
ХЭНД Ч МИНИЙ АЙЖ БАЙГАА ХАМААГҮЙ БОЛОЛТОЙ.
Би удахгүй тэнд эргээд очихоо мэдэж байна. Учир нь би маш олон буруу зүйл хийсэн. Айдас зүрхэнд хурсаар үхчихмээр болсон ч, үхэл хүртэл намайг ГОЛООД байх шиг.....
ЯАГААД?
![](https://img.wattpad.com/cover/14136670-288-k298217.jpg)
STAI LEGGENDO
Зүүд [дууссан]
Storie d'amoreСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................