Тоосон дунд дарагдсан зуу зуун номнууд..
Тэдгээр номны эргэн тойронд хатсан бал хугарсан үзүүртэй харандаа хөглөрнө. Нарны гэрэл бор хөшигний цаанаас шуналтай гэмээр хурц тусахад нэг л дэвтэр түүний бай болох шиг.
Ханиалгасаар орж ирэх хөгшин өвгөн асуултын тэмдэг мэт бөгтөр нуруутай үрчийсэн арьс нь угаагаад индүүдээгүй даавуунаас үрчгэр.. шүд байгаа эсэх нь үл мэдэгдэх тал нээсэн хатсан ураалтай ам. Нуух нь наалдсан тэр нүд хэзээ нэгэн өдөр уйлж эсвэл инээсэн гэхээргүй ямар ч сэтгэл хөдлөл өөртөө үл агуулна.
Урагдсан тавчикаа чирсээр алхахад нарны гэрэл нүдний хавьд нь тусахад уурсаж хөшигөө хаахдаа гараараа нүдээ далдлана.
Ширээн дээрх бүх зүйлсийг хажуу тийш нь шидэлээд зүрхээ баруун гараараа дарж амьсгаадан зогсоно.. Өнөөх сэтгэл хөдлөлгүй нүд юу юу ч үгүй авалзах гэж буй цог мэт гэрэлтэнэ.. шороо амьсгалсандаа ханиалгах өвгөн ширээний шүүгээ бүрийг чичрэн байж шалгаж үзнэ..
Тэр хайсан зүйлээ олсон бололтой. Харанхуйд шуналтайгаар инээмсэглэж шүүгээнээс жижигхэн хутга гаргаж ирэв.
Хутганы үзүүр бага зэрэг мохсон боловч хурц нь илт гэмээр жихүүдэс төрүүлнэ.
Өвгөн ширээн дээрээ хагас суугаад өнөөх үзүүртэй хутгаа өөрөөсөө гарынхаа аль сунах чинээгээр холдуудж байгаад..
-Өдрийн тэмдэглэл
гэж гэнэт босон хэлж өнөөх хутгаа ч газар хөсөр хаяж ширээнээс унасан олон номнууд дундаасаа хуучирсан энд тэндээс нь зуурч базаж хазсан ч байж магадгүй гэмээр хуучин муу дэвтэр гаргаж ирээд
-Чи эндээс явах ёстой
гэж шивнэх шахам хэлж бөгтийн байж өндийгөөд өвдөгөө тулан цонх хүртэл 10аад секүнд аахилж мөн хөлөө чирсээр очив.
Хэзээ юм нээгдэж байсанд ч үл итгэм хуучин цонх нээх гэж өвгөн хамаг биеэрээ татан шороо тоос босгосоор нэг юм онгойлголоо..
Нарны гэрэлд түүний царай илүү тод харагдана. Үрчийсэн цагаан царай улаасан нүд хагарсан уруул.. нүхжиж шаралсан хацар.. хэнд зодуулсан юм гэмээр хөхөрсөн эрүү харагдана.
STAI LEGGENDO
Зүүд [дууссан]
Storie d'amoreСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................