Би эмэгтэй хүн...

268 14 0
                                    

Зурвас илгээсэн утас одоо ч аниргүй

Зууж тэвчсэн уруул хатсан чимээгүй..

Хадгалсан зүрх цээжинд тэсээгүйг

Зөрж өнгөрсөн хүн мэдэрсэн мэт надруу мишээнэ...

Эмэгтэй мэдрэмж хумсны үзүүрт

Үсний долгион бүрт

Даашинзны хормойнд шингэсэн байхад

Хундага дарс тайлж чадаагүй хувцас

Хуруунд чинь хүрэх төдийд алга болох мэт

Нулимс зүссэн хацар

Мишээхэд хонхойж байх...

Дэрвийж чамруу ирмэсэн сормуус

Одоо ч хатсангүй 

..

Будаг холилдсон нүүрний цаана

Хундага шиг цуурсан дурсамж байгааг

Хүрэн нүднээс минь олж хараагүй чи

Сэтгэл зүссэн хурц үзүүртээс өөр юу ч бишээ мэдэхгүй

Би эмэгтэй хүн

Би чиний биш бас түүний ч биш

Хэний ч өмч биш эмэгтэй

бас охин

...

Зүүд [дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora