Чамтай байхад там шиг хэцүү ч
Тийшээ нисэх сахиусан тэнгэр нь би
Тэнгэрээс доош хичнээн удаан нисэх вэ?
Чиний байх газар хичнээн гүнд вэ?
Зарим нь намайг доош унах шувуу гэх ч
Сэтгэлдээ би дээш мацах газрын амьтан мэт
Үүл надаас холдох бүрт
Газар надруу даллах шиг
Чиний дүр ойртох бүрт
Салхи улам халуун болсоор л
Далавч минь шатахад чи намайг голох уу?
Тэс өөр ертөнцийнх болохоор хайрлах уу?
Буцаж явахад далавч хэдий шатсан
Доош унахад хэдий ойрхон болсоор л. . .
Би сахиусан тэнгэр
Тамруу нисэх унаж буй шувуу
Далавч нь шатсан бамбар мэт
Салхи хөтөлсөн цэцэг төдий. . .
ESTÁS LEYENDO
Зүүд [дууссан]
RomanceСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................