Чиний харц...

283 12 1
                                    

Чиний нүд надад

Хэний харцыг санагдуулж байгааг..

Би чамд хэлэхгүй байж чадахгүй нь

Тэр нэгэн бороотой өдөр

Миний дэргэд гуниглаж алхсан

Тэр нэгэн нартай өдөр

Миний хажууд инээмсэглэж байсан

Тэр бүх дурсамжны эзнийг санагдуулж байна.

Чимээгүй гэж уруулд хуруугаа хүргээд

Хөөрхөн нүдээрээ надруу харсан..

Нүдээ аниад намайг үнссэн тэр..

Тэр нойтон уруул миний дурсамжинд

Одоо ч нойтон бас бүлээхэн..

Чиний харцнаас цэцэг үнэртэж байна

Утгагүй мэт боловч энэ яг л ягаан сарнай шиг байна

Чиний нүднээс шүлэг урсаж байна

Нулимс гэж бүү итгэ...

Зүгээр л зуурдын харууслын мөртүүд урсаж байна

Сормуус чинь нойтон байна одоо ч

Миний уруул хатсан ч чиний харц нойтон

Яг л хэзээ ч дуусахгүй

Хэзээ ч эхлээгүй

Хайрын роман уншиж буй мэт...

Чамайг ширтэхийн тулд би хэдэн өдөр

Хэдэн шөнө...

Хүлээх хэрэгтэй гэж?

Зүүд [дууссан]Where stories live. Discover now