Миний хөвөн чихэрхэн минь...
Үүнийг чи уншиж байгаа эсэх мэдэхгүй ч би бичиж байна
Зуны бүлээн салхитай өдрийн мэнд..
Би өглөөний агаар дэндүү төмөр шиг үнэртэж байсанг л мэдэж байна... би үүнийг барилга баригдаад байгаатай холбож боддог... үгүйээ итгэдэг.
Агаарт юу ч байхгүй... гэхдээ би тэднийг барьж бүр хүрээд байх шиг санагддаг
..
Өдрийн 11 цагт би цэцэрлэгт хүрээлэнд очихоор хүзүүндээ улаан тууз зангидлааа.
.
Гудамжинд хүн биш сүүдэр хараад л инээмсэглэж алхах жаахан охин.
Түүний даашинз дээр интоор жимс бас зүрх байна
Гуталных нь хоншоор харлачихсан
ҮРГЭЛЖ ХӨЛӨӨ ЧИРЖ ЯВДАГААС Л БОЛЖ БАЙГАА ЮМ
.
Candy floss, hospital gown - beauty inspiration for GLOWLIKEAMOFO.com
ХӨВӨН
чихэрний мухлаг бор шаргал өнгөтэй... нэг л цонхтой.
Тэнд болдог бол амьдрачих юмсан.
ЯГ Л НАДАД ТОХИРСОН ТӨГС БАЙШИН
гэж тэр хэлээд 2 хөөсөн чихэр гэж хэлэв
...
2 ГАР ДҮҮРЭН ХӨВӨН ЧИХЭР
нэгийг нь идэх гэж нөгөөхийг нь салхинд хийсгэх гэж
.
Модон сандалдээр суугаад амандаа хөвөн чихэр дүүрэн чихсэн ч удахгүй алга болчих ид шидийн амттан зооглох охин
.
Нөгөө хөвөн чихэрээ гараараа тасдан авч салхи салхилах бүрт хийсгэнэ..
ЯГ Л ХҮСЛЭЭ ШИВНЭЖ БАЙГАА МЭТ
.
түүний хүсэл биелэх болов уу?
![](https://img.wattpad.com/cover/14136670-288-k298217.jpg)
YOU ARE READING
Зүүд [дууссан]
RomanceСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................