Миний нууцын эзэн бас гэрч чи
Миний нүдний нулимсыг арчигч бас урсгагч
чи хэзээ ч мэдэхгүй ч энэ бүхэн оршидог юм
чиний нүдний өмнө хоосон агаар би
замхарсаар үүлэнд очиж ...
чиний тухай шивнэж байна..
чи хэрхэн миний амийг аварсан тухай
чи хэрхэн намайг инээмсэглүүлдэг тухай
чи намайг хэрхэн мөрөөдүүлдэг тухай
шуналтай би шивнэлээ
үүл харин чимээгүй сонссоор
хуурай үгийг минь норгох гэсэндээ
шиврээ бороо над дээр л асгаж байна
чи миний нууц
чи миний хамгийн ил нууц
чи миний хамгийн гүн дэх нууц
чи миний хэзээ ч дэлгэхгүй нууц
чи харин нууц минь болохоо ч мэдэхгүй
миний өөдөөс хоосон ширтэнэ
чиний л дэргэд хөшөө болон тогтохсон
чиний нүдэнд үүрд оршихсон
чиний төлөө амьсгалж буй
чиний төлөө мөрөөдөж буй
чиний төлөө өдөр бүр хичээж буй
миний шалтгаан чи миний нууц
миний дэвтэрээс үнэтэй чи миний нууц
гэхдээ чи намайг танихгүй
YOU ARE READING
Зүүд [дууссан]
RomanceСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................