Далавч хүлээнэ..

177 8 0
                                    

Гурван удаа ирсэн гэхдээ хоёр нь л явчихсан

Тэнгэрт ниссэн дараа нь буусан

Би үүлнүүдийг л маш их санаж байна

Ганц л үлдсэн од миний гарт

Тэр сарнаас ч үзэсгэлэнтэй харагдах юм

Дөрвөн шөнө уйлсан гэхдээ нэг шөнө нь унтаагүй

Далайд шумбасан дараа нь хөвсөн

Би тэр давалгааг л маш их санаж байна

Ганц л үлдсэн дусал миний хацарт

Нулимс биш далай шиг л урсах юм

Эндээс явсан алхсан

Замдаа ядарсан гэхдээ л алхсаар

Хөл нүцгэн бас гар хоосон

Цус болсон хөл

Хоосонг атгасан миний гар

Би өөрөө хамгийн сайхан нь мэт

Далавч ургачих мэт

Юу ч юм хүлээж тэнгэр ширтэнэ...

Зүүд [дууссан]Donde viven las historias. Descúbrelo ahora