Нисэхийн төлөө төрсөнөө умартсан шувууд
Амьдрахын төлөө төрсөнөө мартсан хүмүүс
Хүн нисэхийг хүсэж тэндээс үсэржээ
Шувуу хараад хүн шиг уйлсан гэнэ...
......
Миний мэдэхгүй ертөнцөд би
Чиний мэдэхгүй үгс хэрэглэдэг болохоор
Хэний ч мэдэхгүй сарнай
Зөвхөн миний л зүрхэнд ургадаг биз
.........
Хүсэхийн төлөө үүссэн сэтгэл
Ханахын төлөө гарж ирсэн шунал
Миний зүрхэнд ургах...
...
Гар өөрөө дэлгэхийн төлөө биш атгахын төлөө
Хөл өөрөө явахын төлөө болохоор би гүйхгүй
..
Энэ бүхэн зүүд л байгаасаа гэж хүссэн ч
Хэтэрхий оройтсон
Би насанд хүрсэн.
KAMU SEDANG MEMBACA
Зүүд [дууссан]
RomansaСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................