Цаас зурж
Бэх уйлуулсан номны
Хавтас хуучирж
Хуудас урагдахад
Сая би өөрийгөө олж харав
Толинд биш номнууд дунд
Үнэн төрх минь өөдөөс ширтэж байсан юм
Энэ бүхэн зүүд гээд нүдээ аньсан ч
Энэ бүхэн бодит гэж зүүд минь хэллээ
Номын тавиурт
Улаан хавтастай жижигхэн номыг
Цагаан гар хар зүрхээрээ
Тэмтчиж байхдаа нь би
Хэн нэгэн энэ номыг унших болов уу?
Хэмээн өөрөөсөө нэг л удаа асуусан юм
Хариултын мэдэхийг хүсээгүй асуулт байсан болохоор
Ахин асуух хүсэл төрсөнгүй
Буцаагаад л номнууд дунд тавих гэтэл
Гар минь зөрж тэндээс холдоод
Хуучирсан төгөлдөр хуур дээр
Хөгжимийн ноот мэт дэлгэж тавьлаа
Тэр хөгжимийг хэн тоглоховдээ гээд цааш эргэж явтал
Ард минь харин
ШОПИН эгшиглэж байсан юм...
![](https://img.wattpad.com/cover/14136670-288-k298217.jpg)
YOU ARE READING
Зүүд [дууссан]
RomanceСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................