Үргэлж л иймээрээ байсан бүх зүйлс эсэргээрээ
Тэрнийг харахаас өмнө хэвийн байсан бүх л ирээдүй
Ханхүүг мөрөөдөх ёстой гүнж л гэж өөрийгөө бодсон
Гэтэл нэг л өдөр....
Үнэр бас түүний үс бүгдийг балласан
Хүрч үзсэн хамгийн зөөлөн арьс бас түүний дуу хоолой
Түүнтэй байхад мэдрэгдэх зүйлс энгийн байгаагүй
Би бүсгүй хүнд татагдсан жаахан охин байна
Өөрөөсөө айсан ичсэн нуусан жаахан охин
Одоо ч чимээгүй дотроо яахаа үл мэднэ
Энэ бүгд үргэлж л иймээрээ байсан хэзээ ч өөр байгаагүй
Өөрчлөхийг хичээсэн ч өөрчлөгдөхгүй
Хэзээ ч хүрэхгүй өндөрт гарчихаад тэр доор байх
Өөрийн сүүдэрээ хараад гуниглах юм
Хайр гэдэгийг хэзээ мэдрэх талаар төсөөлөл үгүй
Би зүгээр л дурлагч бас хүлээгч
Золиос бас мөрөөдөгч
YOU ARE READING
Зүүд [дууссан]
RomanceСарнай барьсан гарны Дараа нь юу барих мэдэгдэхгүй Хуурамч төсөөлөл минь чи Аяга бариад л тавих төдийхний дараа Бүгдийг мартчихсан уу? .............................