Ишин: гайхалтай. Нар нас биед хүрсэн бололтой. Толь түүний байгаа газрыг харуулж байна.
Бэкхён: юу? Нээрээ гэж үү? гэсээр Ишиний гараас толийг аван харвал "галактикийн баруун өмнөдийн 369р бүс. Гариг доторх зүүн хойд хэсгийн 765ын 456р огтлолцол" гэсэн бичиг байлаа.
Бэкхён: юу вэ? Энэ байна гэж шууд харуулаагүй хэрэг үү? Юун баахан тоо биччихсэн юм? Толь байж дүрсийг нь тусгаад харуулахгүй гэсээр толийг хажуу дахь ширээн дээр шидэхэд Ишин толийг хурдхан шиг аван: юу гэж хүүхдийн үлгэрийн ном шиг бүх зүйлийг зургаар харуулж байхын. Тийм л амархан байсан бол хэн хүссэн нь Нарыг олно биз дээ.
Бэкхён: тэгээд наад балай тоонуудынхаа учрыг олсон юм уу?
Ишин: галактикийн баруун өмнөдийн 369р бүс гэдэг нь Дэлхий юм байна. Харин гариг доторх байршлыг нь олоогүй байгаа. Дахиад хэсэг судалбал удахгүй олчих байх гэж бодож байна. Дэлхий дээр хэзээ ч очиж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна.
Бэкхён: галактикаар дүүрэн гариг хөглөрч байхад хамгийн гаж, хамгийн тэнэг гариг дээр нь төрөөд байхдаа яахав дээ. Өөрсдийгөө энэ галактикт ганцаараа гэж боддог. Зүгээр л аялж зугаалаад орж гарч болох гаригуудыг судалж байна гээд есөн бусын төмрийн хог гакалтикэд хаяна. Гариг руу нь орсон зочдыг судална гээд хорино. Тэгснээ өөрсдөд нь заяасан онцгой хүч нь зөн совин, зүүд байхад хүчээ ч удирдаж чадахгүй. Мунхаг амьтад.
Ишин: үглээл байхын. Ямар чамайг тэнд бүх насаараа амьдраад дэлхийн иргэн бол гэсэн биш. Яах гэж ингэж хэрэггүй юманд бухимдаж байдаг юм. Дөнгөж очоод Нарыг аваад ирэхэд л болно биз дээ. Хэрэггүй юманд бухимдаж байхын оронд Нарын сэтгэлийг хэрхэн яаж татахаа л бод. Бурхад ч бас Нарыг хайж байгаа гэж сонссон. Галактикийн эзний суудал болохоор чадал хүрэх бүгд л санаархаж байна.
Бэкхён: намайг харсан эмэгтэй болгон хөл алдан гүйдэг юм. Тийм болохоор битгий санаа зов. Наад тооныхоо учрыг олохоо л бод. Бурхдын талаас хаан ширээнд суух хүн гэхээр бодвол Бэнтил л байгаа биз. Үлэг гүрвэл шиг царайтай юмыг хэн тоодог юм. Надад өрсөлдөгч гэж байхгүй.
Ишин толгой сэгсрэн: энэ нэг бардам амьтныг яааядаа байз.
*********************
Өөрийгөө танилцуулаад түүхээ эхэлье. Намайг Ким Бэки гэдэг. Эгэл жирийн оюутан бүсгүй. Кино найруулагчаар сурдаг. Би далд ертөнц, цус сорогч, хүн чоно, бурхан чөтгөр гээд эгэл бус зүйлс байдаг гэдэгт итгэдэг. 21 хүрсэн эмэгтэйн мөрөөдөл гэхэд дэндүү инээдтэй байж магадгүй л дээ гэхдээ би тэдгээр ер бусын зүйлстэй учрахыг хүсдэг. Кинон дээр гардаг шиг гэнэт л амьдралд минь эгэл бус сэтгэл татам залуу орж ирээд олон янзын адал явдалтай учрахыг хүсдэг. Гэхдээ энэ боломжгүй л дээ. Тийм болохоор өөрийнхөө ер бусын төсөөллөөр кино хийхийн тулд кино найруулагчийн ангид орсон.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.