10

802 91 35
                                    

Өнөөдөр киноныхоо сүүлийн зураг авалтыг хийж дууслаа. 4 сар үргэлжилсэн нүсэр ажлын ард гарч чадлаа.

Би: эцэст нь кино минь дууслаа. Анх эхэлж байсан өдрөө сайн санаж байна. Өчигдөрхөн юм шиг санагдаж байгаа ч нэг л мэдэхэд 4 сар өнгөрчихсөн байна. Энэ хүртэл өдөр бүр хичээнгүй ажиллаж өгсөн та бүхэнд үнэхээр их талархаж байна.

Бүгд нэгэндээ баяр хүргээд салют буудахаар гарцгаалаа.

Бэкхён: яагаад ард нь ганцаараа зогсоод байгаа юм? Энэ чиний кино. Чи голд нь байх ёстой.

Би: тэд баярлах ёстой. Энэ киног хийгээд би диплом авна. Харин тэд юу ч авахгүй. Гэсэн ч бүгд чин сэтгэлээсээ ажилласан.

Бэкхён: тэд туршлага олж авсан шүү дээ. Өнөөдөр олж авсан туршлага нь ирээдүйд тэдэнд хэрэг болох болно.

Би: нээрээ тийм байх шүү.

Цаг орой болсон учир гадаа бага зэрэг сэрүүн байна. Нимгэн дан цамцтай гараад ирсэн болохоор удаан зогсоод даарч эхэлж байна.

Бэкхён: даарч байна уу?

Би: бага зэрэг л.

Бэкхён: би ороод цамцыг чинь аваад ирэх үү?

Би: зүгээрээ, нэг их удахгүй байх.

Даараад чичрээд байсан ч гэсэн хамаг биеэ чангалан аль болох чичрэхгүй байх гэж хичээж байтал Бэкхён миний араас зөөлөн тэвэрлээ. Түүний тэврэлт намайг бүхэлд нь бүрхээд авчих шиг дулаахан байна.

--------------------------

Зураг авалт дууссан ч одоо эвлүүлэг гэдэг том ажил байгаа. Туслах мэргэжлийн хүн байгаа ч миний кино болохоор бүх зүйлд нь би биечлэн оролцох ёстой.

Зураг авалттай байсан үеэсээ ялгаагүй шөнийн 3 цагт гэртээ орж ирлээ. Гэрийнхэн бүгдээрээ унтчихсан учир сэрээхгүй гэсэндээ чимээгүй явсаар өрөөндөө орлоо.

Унтахдаа бэлдэн хувцсаа сольчхоод нүүр гараа угааж байтал сарын тэмдэг ирчих нь тэр. Гэвч манайд ариун цэврийн хэрэглэл байсангүй.

Би: тоглож байгаа байлгүй дээ. Яагаад заавал одоо гэж?

Уйлах нь холгүй гэрээс гараад дэлгүүр лүү гүйж байтал гэнэт урд минь нэг залуу гараад ирлээ.

Нар (Дууссан)Where stories live. Discover now