27

708 86 24
                                    

Өөрөө явсаар байж ариун цэврийн өрөөг нь олоод орчхоод гараад ирэхэд үүдэнд түрүүний охин зогсож байлаа.

Охин: түрүүнд манай нагац ах тантай бүдүүлэг харьцсан бол уучлаарай. Угаасаа тийм хүн байгаа юм.

Би: зүгээрээ. Намайг Бэки гэдэг. Харин чамайг?

Охин: Хару гэдэг.

Би: танилцахад таатай байна.

Хару: надад ч бас. Манай гаригтай танилцах уу?

Би: тэгье.

Хару бид хоёр тэр байшингаас гаран хотын төв рүү нь явлаа.

Хару: манай гариг их жижигхэн л дээ. Нэг их үзээд байх зүйл байхгүй. Гэхдээ манай гаригийн хамгийн гоё зүйлс хотын төвд байдаг юм.

Хотынх нь төв рүү орж ирэхэд энгийн байшин барилга сүндэрлэж, янз бүрийн амьтан хөлөглөсөн сүйх тэрэгнүүд нааш цааш холхино.

Би: нээрээ би бугуйвч хийх ёстой юм. Бугуйвч хийх материал авч болох дэлгүүр мэдэх үү?

Хару: энгийн бугуйвч уу? эсвэл онцгой бугуйвч уу?

Би: их онцгой.

Хару: тэгвэл би нэг газар мэднэ.

Бид хоёр зам даган алхаж байгаад нэг байшингийн булан эргэхэд нэгэн үзэсгэлэнтэй гудамж руу ороод ирлээ.

Бид хоёр зам даган алхаж байгаад нэг байшингийн булан эргэхэд нэгэн үзэсгэлэнтэй гудамж руу ороод ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би: хөөх ямар гоё юм бэ?

Хару: манай гариг бол шидтэнүүдийн гариг. Харин энэ гудамжнаас ийшээ дандаа эрвээхий шидтэнүүд амьдардаг юм. Тэдний амьдардаг орчин, хэрэглэдэг зүйлс хамгийн үзэсгэлэнтэй чамин байдаг.

Бид хоёр тэр гудамжаар явсаар нөгөө талд нь гарахад нов ногоон тал байх бөгөөд өвс ногоонд хучигдсан олон жижигхэн байшингууд байлаа.

Би: яг л үлгэр шиг юм аа.

Бид хоёр тэр байшингуудын дундуур явсаар хамгийн захад байх нэг байшинд ирэхэд үүдэнд нь нэгэн эмэгтэй сууж байлаа.

Нар (Дууссан)Where stories live. Discover now