28

720 92 54
                                    

Марэко гэдэг гариг дээр ирээд сар болж байна. Анх хулгайлагдсан өдрөөс хойш 8 сар өнгөрсөн байна. Энэ хугацаанд бараг арваад гаригаар явсан байх. Бэкхёныг миний байгаа газар ойртоод ирэхээр өөр гариг руу аваад явчхаад байгаа бололтой байсан.

Эсэргүүцэх гэж их хичээсэн ч гэнэт л ухаан алдаад нэг сэрэхэд өөр газар байж байдаг. Бэкхён болон гэрийнхэнтэйгээ холбоо барьж болохгүй болохоор үнэхээр хэцүү байна. Бүгдийг нь санаж байна.

Нэгэн зоогийн газрын гадаах ширээнд сууж байтал 5 залуу ирэн нэг нь миний урд суун нөгөө дөрөв нь ард нь зогсоно.

Залуу: чиний тухай их сонссон. Жинхэнэ Нар гэсэн байхаа. Хүмүүсийн ам дамжин ярьж байснаас ч илүү үзэсгэлэнтэй юм.

Би: наад хүүхэн найрах арга чинь Чусоны үед хуучирчихсан.

Залуу: юу? Ойлгосонгүй.

Би: чи угаасаа ойлгохгүй ээ гэж хэлээд түүнээс жишүү харан суухад залуу чанга инээгээд: чи үнэхээр сэтгэл татам юм аа. Хоёулаа зүгээр л танилцаад нэг өдрийг хамт өнгөрүүлж үзье л дээ. Сүйт залуугаа л энэ ертөнцийн хамгийн сайхан залуу гэж бодож байсан чинь би илүү залуу байх ч юм билүү.

Би: юу ч гэж миний тархийг угаасаа надад чамайг сонирхох хүсэл алга тийм болохоор зүгээр явчих тэгэх үү?

Залуу: дахиад нэг бодоод үзэл дээ гээд миний урд баруун гарынхаа алгыг дэлгэх үед түүний гараас шар тоосонцор шиг зүйл гаран миний бие рүү шингэж байлаа.

Би: намайг ховстоод байгаа юм уу?

Залуу нэлээн гайхсан харцаар над руу хараад дахин дахин гарын алгаа дэлгэж үзнэ.

Би: наадах чинь үйлчлэхгүй байнаа. Одоо зүгээр больчих.

Залуу: яагаад болохгүй байнаа гэхэд түүний ард зогсож байсан залуусын нэг нь: алив хөгшөөн босож бай. Би чамд яаж хийдгийг нь харуулъя гээд миний урд суугаад бас л гараа дэлгэхэд шар тоосонцор гаран бие рүү минь шингэлээ. Сүүлдээ тоосонцроос нь болоод найтаалгаж эхэллээ.

Би найтаалган: одоо болио. Наадах чинь сүүлдээ харшил боллоо.

"Чин сэтгэлээсээ дурласан бүсгүйд наад жижигхэн ховс чинь үйлчилдэггүй гэж мэдэхгүй юу" гэх танил хоолой ард сонсогдлоо.

Эргээд харвал Ири зогсож байх нь тэр.

Би: Ири, энд юу хийж байгаа юм?

Ири: чамайг дахиж өөр гариг руу авч явах юм бол чөтгөрүүд бүх гариг руу зэрэг дайрна гэж мэдэгдсэн гэсэн. Тийм болохоор сүйт залуу чинь удахгүй чамайг олох байх. Боломжтой бол би та нартай хамт Анатэрос руу явах гээд.

Нар (Дууссан)Where stories live. Discover now