31

766 91 41
                                    

Маргааш бид хоёрын хурим болох учир өнөөдөр ажил ихтэй байна. Бусад гаригуудаас хүмүүс ирэн бидэнд бэлэг сэлт өгч хуримын ажилд тусалж байгаа. Гэхдээ тусалж байгаа гэх үү, Бэкхёны гаргасан тушаалаас болж хүчээр хийж байгаа гэх үү сайн мэдэхгүй байна.

Ордноос гарч ирэхэд Бэкхён ордны урд байх голын эрэг дээр зогсож байгаа харагдлаа. Түүн рүү алхаж байтал 3 4 настай л болов уу гэмээр жоохон охин бараг л өөрөөсөө том савтай зүйлийг дааж ядан өргөж явах зуураа эргэн тойрноо сонирхон явж байлаа. Гэвч жоохон охин Бэкхёныг анзаараагүй бололтой Бэкхёныг мөргөөд барьж явсан савтай зүйлээ өмд рүү нь асгачих нь тэр.

Нөгөө жоохон охин үнэхээр айсан харагдах бөгөөд "уучлаарай хаантаан, миний буруу уучлаарай. Намайг битгий алаач" гэсээр уйлж эхэллээ. Охиныг уйлан зогсож байхад 7 8 настай жижигхэн хүү ирээд "дүүг минь уучлаарай. Хэрвээ түүнийг шийтгэх гэж байгаа бол оронд нь намайг шийтгэ" гэж хэлээд айдастай нүдээр Бэкхён руу харж байлаа.

Бэкхён тэдний өмнө явган суугаад гараа дохиход жижигхэн гэрлүүд гарч ирэн охиныг тойрон эргэлдэх бөгөөд зарим гэрэл нь охины хамрыг шүргэн өнгөрөхөд охин уйлж байснаа болин инээлээ.

Бэкхён: нууц хадгалж чадах уу? гэж асуухад охин нэлээн гайхсан харагдах ч хурдхан толгой дохилоо.

Охиныг толгой дохих үед охины нүд улаан болон хэсэг зогсож байснаа нүд нь эргээд хэвийн болох үед охин инээн "та сайн хүн байжээ. Одоо би танаас айхгүй байнаа" гэж хэлээд Бэкхёны хүзүүгээр тэвэрлээ.

Бэкхён: хэнд ч хэлж болохгүй шүү.

Охин Бэкхёноос холдоод: ойлголоо.

Охин цааш явахад ах нь Бэкхёныг юу харуулсныг асуун охин хэнд ч хэлэхгүй гэсээр яваад өглөө.

Би Бэкхён дээр очоод: түүнд юу харуулсан юм?

Бэкхён: миний гаргасан тушаал хуурамч гэдгийг л харуулсан юм.

Би: худлаа тушаал юм уу?

Бэкхён: мэдээж шдээ. Өөр гаригийн хүмүүсийг гаригтаа авч ирээд гар хөлийн үзүүртээ зараад хүн болгоныг алж хядаад байвал ямар амьдрал болох юм.

Би: тэгээд яагаад тийм юм яриад байсан юм?

Бэкхён: Ловсорт сүйрснээс хойш галактик үнэхээр хөл толгой нь олдохоо больчихсон. Хүч султай гаригууд руу чадалтай гаригууд нь дайрч, гариг дамнасан дээрмүүд их болдог болсон. Тийм болохоор бүгдэд нь сануулга өгч эргээд хэвэнд нь оруулах гэж л тийм юм ярьсан юм. Хүмүүс жил өнгөрөх тусам улам л ухаан муутай хүн чанаргүй болж байгаа. Эвээр учирлаж хэлээд, битгий ингэ гэж гуйвал хэн нь ч тоохгүй. Жоохон найз нөхөд шиг дотно харьцчих юм бол даварчихдаг. Заавал ингэж айлгаж, амь насаар нь сүрдүүлж байж л хүний үгэнд ордог болсон. Чөтгөрүүдэд, тэднийг дээрэлхүүлэх гэж эрх мэдэл өгч байгаа юм биш. Харин тэдэнд хяналт тавьж болж бүтэхгүй байгаа юмыг нь засаж, өөр гаригийн дайралтаас хамгаалуулах гэж эрх мэдэл өгсөн юм.

Нар (Дууссан)Where stories live. Discover now