Ангид орж ирэн ширээн дээр цүнхээ шидээд ууртай суухад Суна: бас юу болоодохов доо?
Би: намайг угаасаа Нар болохоор л сайхан хандаж байгаа юм байна л даа. Учир зүггүй л анхаарал халамж тавиад байсан чинь нэг хүүхэнтэй учир зүггүй тэврэлдээд зогсож байгаан. Хүмүүс шиг хуурч мэхэлдэггүй энэ тэр гээд байсан үхсэнн. Муу худалч хоёр нүүртэй зэвүүн амьтан.
Суна: яагаад ч юм нэг тийм хардалтын аура мэдрэгдээд байх юм.
Би: хнн би яахаараа тэр хоёр нүүртэй худалч юмыг хардаж байдгийн. Хорвоо дээр ганцаараа хаан ширээнд суух тавилантай төрчихсөн юм шиг хөгийн зан гаргаж гэнэ. Өчигдөр таарсан тэр царайлаг залууд дурлачихъя л даа. Намайг чадахгүй гэж бодсон юм байхдаа.
Суна: зүрх сэтгэл чинь аль хэдийн хоёр нүүртэй худалч амьтных болчихсон байна шүү дээ найз минь.
Би нүүрээ даран ширээ дэрлэж хэвтээд уйлан: муухай Бэкхён, муу өөдгүй Бэкхён. Мөрөөрөө сайхан амьдарч байсан амьдралд минь дураараа орж ирчхээд учир зүггүй халамж анхаарал тавьж хүнийг өөртөө дасгачхаад өөр хүүхэнтэй иииииииииииии хүйтэн цэвдэг сэтгэлтэй Бэкхён. Чөтгөр бол чөтгөр л байдаг юм байна угаасаа.
"яагаад уйлаад байгаа юм?" гэх дуугаар цочин дээш харвал Бэкхён урд зогсож байлаа.
Би нулимсаа арчин: чамд ямар хамаатай юм. Тэр хүүхэн дээрээ очихгүй юу. Ертөнцөөс тасарчихсан тэврэлдээд сайхан байх чинь билээ.
Бэкхён жуумалзан: хардаад байгаа юм уу?
Би: битгий мөрөөд.
Шууд ангиас гаран сургуулийн үүд рүү явлаа.
Би: байна. Ахаа хаана байна?
Жүнмён: ажил дээр.
Би: намайг ирээд авч чадах уу?
Жүнмён: ямар нэгэн юм болоо юу?
Миний хоолой зангиран: зүгээр л ирээд аваач тэгэх үү?
Жүнмён: одоо очлоо. Сургууль дээрээ байгаа биз дээ.
Би: тийм ээ.
Утсаа таслаад сургуулиас гаран зам руу алхаж байтал хэн нэгэн гараас татаад зогсоолоо. Гайхсаар эргээд харвал Бэкхён байв.
Би гараа татаж аваад: яах гээв?
Бэкхён: чиний харсан эмэгтэй миний найз байгаа юм аа.
Би: аан тийм байх. Яг найз шиг харагдаж байсан.
Бэкхён: багын найз минь байгаа юм аа. Чамайг харийнхнаас нуух шившлэгийг би өөрөө хийж чадахгүй байсан болохоор түүнийг дуудсан юм.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.