Хуримын албан ёсны үйл ажиллагаанууд дэс дарааллаараа явсаар орой болсон хойно дууслаа.
Хуримын үйл ажиллагаа дууссан учир бид хоёр Тэнгэрийн ордон руу явлаа.
Би: тэнгэрийн ордонд очно гэсэн биз дээ.
Бэкхён: тийм ээ, яасан?
Би: тэгээд яагаад газар доорх хонгилоор яваад байгаа юм?
Бэкхён: очоод мэдээрэй.
Бид хоёр газар доорх урт хонгилоор явсаар нэгэн үзэсгэлэнтэй модон дээр ирлээ.
Би: хөөх энэ юун мод вэ?
Бэкхён: энэ модонд хосууд хүслээ шивнэвэл биелдэг гэж үздэг.
Би: ямар гоё юм бэ. Газар доор ургасан хэрнээ үнэхээр үзэсгэлэнтэй юм. Гэхдээ дээрээс нь юун гэрэл тусаад байгаа юм?
Бэкхён: модноос ялгарч байгаа шид энэ гэрлийг бий болгодог юм.
Би: гоё юм аа.
Бид хоёр мод руу ойртож очоод хамтдаа бүтээх ирээдүй минь аз жаргалтай байгаасай гэж хүслээ.
Бэкхён: хүслээ шивнэсэн болохоор одоо явцгаая гэж хэлээд миний бэлхүүсээр тэврээд модны яг доор байсан жижигхэн цөөрөм шиг зүйл рүү орчих нь тэр.
Би айсандаа Бэкхёны хүзүүгээр тас тэврээд: чи чинь яаж байнаа. Үхэхээр шийдээ юу? Яагаад хуримынхаа өдөр үхэх ёстойгоо ойлгохгүй байна гэсээр нүдээ тас анин орилж эхэлтэл Бэкхён уруул дээр зөөлөн үнсээд: нүдээ нээгээд үз.
Би: чадахгүй ээ. Би үхэж байгаагаа хармааргүй байна.
Бэкхён: чи үхээгүй болохоор зүгээр л нүдээ нээгээд эргэн тойрноо хар.
Би итгэлгүйхэн нүдээ нээвэл бид хоёр үүлэн дээр сууж байх бөгөөд гадаа өдөр юм шиг гэгээтэй бас бид хоёрын урд маш том ордон байх нь тэр.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.