Жүнмён: тийм ээ. Чи минь гэр бүлийнхээ нар нь.
Би: биш ээ. Тийм нар биш өөр нар. Та нар үнэхээр мэдэхгүй юм уу?
Жунин: хэнээс юу сонсчихсон юм бэ?
Би: за за юу ч биш ээ.
Жундэ: тэр залуугаа танилцуулахыг хүсвэл хүссэн үедээ гэртээ аваад ирээрэй.
Би: бид хоёр тийм дотно биш гээд байхад даа. Өнөөдөр л анх удаа хүн шиг ярилцаж үзсэн.
Жундэ: за ойлголоо. Жижигхэн зөрүүд амьтан минь гээд духан дээр үнсээд гараад явлаа.
Жүнмён: сайхан амраарай, нар минь гээд үсэн дээр үнсээд гарсны дараа Жунин: Жундэ ахын харсан залуу нөгөө арын албанд чинь ажилладаг гээд байсан залуу мөн үү?
Би: мөн.
Жунин: чамд яг юу хэлсэн юм?
Би түүний хажууд орон дээр суугаад: ахаа, галактикт маш олон гариг байдаг гэсэн. Бүх гариг дээр хүмүүс амьдардаг гэсэн. Намайг Нар гэсэн. Гэхдээ тэнгэрт гардаг нар биш шүү. Магадгүй би олон мянган жилийн турш эзэнгүй байсан галактикт шинэ эзнийг нь залж цоо шинэ эхлэл цоо шинэ өдрийг авч ирэх болохоор намайг Нар гэсэн байх. Харин Бэкхён болон түүний ах дүүс чөтгөр гэсэн. Галактикийн олон сая гариг дээр янз бүрийн хүмүүс амьдардаг гэж байна лээ.
Жунин ах цаанаа нэг доогтой инээгээд: чөтгөр өө?
Би: нээрээ. Надад итгэхгүй байгаа юм уу?
Жунин: бяцхан дүүг минь уран зөгнөлт зүйлсэд дуртайг сайн ашигласан бололтой.
Би: жинхэнээсээ гээд байхад чинь. Нүд нь бүр улаан болсон юм чинь. Улаан болчхоод гялалзаад байсан.
Жунин инээн: их онцгой линз байсан бололтой.
Би: жинхэнээсээ гээд байхад чинь. Хүнд итгэхгүй юм. Өөдгүй ах.
Жунин: за уучлаарай. Ах нь итгэж байнаа. Чамайгаа удаан хүлээсэн ер бусын зүйлстэйгээ учирсанд баяртай байна гэж хэлээд инээдээ тэвчих шиг жуумалзана.
Би: та итгэхгүй л байна шдээ. Тэгээд байвал би Бэкхёнийг дагаад гариг руу нь явчихна шүү. Дахиж намайг харахгүй гэж мэдээрэй.
Жунин: үнэхээр аймаар сүрдүүлэг байна гэснээ инээн духан дээр үнсээд: сайхан амраарай галактикт шинэ өглөөг авч ирэх нар минь гээд инээсээр гараад явлаа.
Маргааш өглөө
Зургийн талбайд хамгийн түрүүнд ирлээ. Өөрийнхөө ажлыг хийж байх зуур Бэнтил ирлээ.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.