2

918 106 39
                                    

Бэкигийн талаас

Өглөө Жүнмён ахаар хүргүүлэн сургууль дээр ирлээ.

Лекцийн танхим руу явж байтал "КИМ БЭКИ БУРХАН ЧИНИЙ ТАЛД БАЙНА" гэж орлих Сунагийн чөтгөрийн чанга дуу тэр хавиар хадлаа.

Би эргэж хараад: яасан гэнээ?

Суна гүйсээр хажууд ирээд: чи үнэхээр бурхны элч бололтой. Бүх зүйл чинь дэндүү гайхалтай бүтэх юм.

Би: юу гэсэн үг юм?

Суна: өнөөдөр жүжигчний ангийн 1р курст хоёр царайлаг залуу шилжиж ирсэн байна. Нэг нь яах уу дажгүй царайтай. Миний киноны гол дүр болоход бол хангалттай гэхдээ чи дэндүү төгсийг хайж байгаа болохоор жоохон голж магадгүй. Харин нөгөөдөх нь бол жинхэнээсээ харь гаригийнх юм шиг аймаар царайлаг. Бүхэлдээ төгс залуу. Чамд л лав таалагдана.

Би: ашгүй дээ. Хурдхан уулзах юмсан. Цайны цагаар уулзъя.

Суна: тэгье.

Их завсарлагаа

Би: за тэр ер бусын царайлаг залуу хаана байна.

Суна: хичээл тараад болъё тэх үү? Минхёог уулзъя гээд байнаа. Найз нь гялс гарчхаад ирье.

Би: найз залуутай болоод намайг хөсөр хаяж байх шив.

Суна: үгүй шдээ. Ер нь чи ч гэсэн үерхээч.

Би: сэтгэлд таарах хүн олдохгүй байна шдээ. Ах нар шигээ царайлаг залуутай л үерхмээр байна.

Суна: бодит үнэндээ чамайг тоох залуу байхгүй байгаа биз дээ.

Би: ЯАААА!!!!! Чи хүний найз мөн үү? Яаж газар дээрх ганц төрсөн найздаа ийм үг хэлж чадаж байнаа.

Суна: жинхэнэ найз л чин үнэнийг чинь хэлдэг гэж мэдэхгүй юу. За за найз нь гялс явчхаад ирье гээд үүд рүү гүйлээ.

Би: зэвүүн шд.

Угаасаа нэгийхнийг танихгүй болохоор хэн нь шинэ хэн нь хуучныг нь мэдэхгүй. Тиймээс зүгээр л өдрийн цайгаа уухаар шийдэн цайны газар луу орлоо.

Хоолоо аваад цонхны хажуу дахь ширээнд суугаад хооллож байтал хоолны газарт нэг залуу ороод ирлээ.

Энгийн өдөр тутмын хувцас өмсөн маск зүүсэн байгаа ч моделийнх шиг бие, загвар өмсөгч тайзан дээр алхаж байгаа мэт өөртөө итгэлтэй алхаа гээд шууд л анхаарлыг минь татлаа. Маскаа авбал илүү царайлаг байхдаа гэсэн бодол төрнө.

Тэрхэн зуур өөрийн эрхгүй түүн рүү ширтэж байлаа. Тэр залуу явсаар кассан дээр очих үед утсанд мессеж ирэх сонсогдлоо.

Нар (Дууссан)Where stories live. Discover now