Сүүлийн үед амьдрал байдаг хэвэндээ. Киногоо хийхээс өөр зүйлгүй. Одоо кино маань ерөнхийдөө дуусах шатандаа орчихсон. Хамгийн гол хэсгүүдийнх нь зураг авалт үлдсэн байгаа.
Би: энэ хэсэг нэг л болохгүй байнаа.
Мина: зүгээр байгаа юм биш үү? Юу нь болохгүй байна гэж?
Би: энэ үйл явдал болоход газар нь нэг л зохицохгүй байх шиг санагдаад байх юм.
Мина: тэгвэл зургийн талбайг дахиад засах уу? Яаж засуулмаар байна.
Би: сайн мэдэхгүй байнаа. Жоохон бодоодохъё. Та нар амарч бай.
Мина: за.
Хүнгүй газар очиж суугаад газрыг нь өөрөөр яаж солих тухай бодлоо. Гэвч олхитой санаа орж ирсэнгүй.
Яаж ч бодсон толгой ажиллахгүй тэрэндээ бухимдан хацар дагаад чимээгүй нулимс урсаж байтал Бэкхён хажууд ирж суугаад: яагаад уйлаад байгаа юм?
Би нулимсаа арчин: гол дүрийн залуу ерөндөг хайдаг хэсэг нэг л болохгүй байна. Тэгээд л. Төлөвлөсөн юм бодсоноор болохгүй болохоор уур хүрээд, хэтэрхий бачуураад байхаараа уйлчихдаг юм.
Бэкхён: жижигхэн биендээ багтахааргүй их ааштайг чинь анзаарсаан.
Би түүн рүү муухай хараад: юу гээд байгаан?
Бэкхён инээгээд: гол дүрийн залуу хор тайлах уусмалыг Калатон гаригаас олвол яаж байна? Гариг болгонд өөрийн онцлог, оршин суугчдад нь өөрсдийн гэсэн онцгой чадвар байдаг юм. Калатон бол анагаагчдын эх орон. Калатоны бүх иргэн анагаах чадвартай байдаг. Бас тэд ертөнц дээрх ихэнх хорыг эмчилж чадах ерөндөг, эм хийдэг юм. Гол дүрийн залуу угаасаа харь гаригийнх болохоор Калатоныг мэддэг байж болно. Калатон руу явах зуураа эдгээр адал явдалтай учирвал илүү сонирхолтой байх.
Би: жинхэнээсээ тийм гариг байдаг байхнээ.
Бэкхён: тийм ээ, галактикт олон гариг байдаг.
Би түүн рүү харан инээмсэглээд: энэ санаа яг тохирно гэж бодож байна. Тусалсанд баярлалаа.
Бэкхён миний үсийг илээд: жижигхэн уйланхай охиныг тайвшруулж чадсан бол боллоо гэж хэлээд намайг өхөөрдөх шиг дулаахан инээмсэглэлээ.
Өөрийн мэдэлгүй түүний дулаахан инээмсэглэлд татагдан түүн рүү ширтэж байтал арын албаны нэг залуу хүрээд ирлээ.
Шиюн: Бэкхён аа, завтай байна уу? Зураг авалтын хэрэгсэл ирж байна гэнээ. Хамт зөөлцөөд өгөөч.
YOU ARE READING
Нар (Дууссан)
RandomБурхан чөтгөр гэж жинхэнээсээ байдаг бол, бидэнтэй л адил амьд оршихуй бол яах вэ? Ертөнцийн хаа нэгтээ яг одоо амьдарч байгаа гэвэл? Ертөнц гэдэг үг өөртөө хичнээн орон зайг багтааж байдгийг бид мэдэхгүй шүү дээ.