19

804 83 52
                                    

Анатэрост ирээд сар болж байна. Одоо ерөнхийдөө хуримын бэлтгэлээ хийж байгаа. Хурим хийх газар, урих зочид гэх мэт зүйлсийг Бэкхёны гэр бүлийнхэн хийж харин би Анатэросын үндэсний хоол хийж сурах гэх мэтийн хуримд зориулж сурах ёстой зүйлсийг сурч байгаа.

Бэкхён бэлхүүсээр тэврэн уруул дээр зөөлөн үнсээд: ядарч байна уу?

Би: үгүй ээ, харин ч гоё байна. Сурч байгаа зүйлс минь бүгд сонирхолтой байгаа. Харин чи яагаад өдөржин алга болоод байна?

Бэкхён: надад ч бас хуримд зориулж хийх зүйл байгаа.

Би: юу юм?

Бэкхён: цаг нь болохоор хэлье.

Би: заа. Нээрээ чамайг хаан ширээнд суулгах ёслол хуримтай хамт болох уу? 

Бэкхён: тэгэх байх.

Би: хааны хүчийг чамд яаж өгөх юм болоо.

Бэкхён: нэг газар байгаа.

Би: хаана? очиж үзэж болох уу?

Бэкхён: өөр гариг дээр байгаа.

Би: тэгвэл бүр гоё байна шдээ. Бусад гаригуудтай ч гэсэн танилцмаар байна.

Бэкхён бид хоёр, 2 хүний жижигхэн хөлөг унаад Анатэросоос гарлаа. Анх Анатэрос руу явж байсантай адил галактик харц булаам үзэсгэлэнтэй харагдаж байна.

Би галактикийн тухай асууж Бэкхён надад тайлбарлаж өгсөөр бид хоёр нэлээн том хэмжээтэй бор шаргал өнгөтэй гариг руу орлоо.

Би: энэ яадаг гариг юм.

Бэкхён: энэ бол Овэрдаяс гариг.

Би: нөгөө шүүгчид байдаг гариг уу?

Бэкхён: тийм ээ.

Бэкхён бид хоёр хөлгөөсөө буугаад нэгэн дундаж хэмжээтэй улаан шар өнгө хосолсон ганц өрөө байшин руу орлоо.

Бэкхён: энэ бол Нарны эх өргөө. Энд Сэрун хааны хүч чадал, эрх мэдэл буюу титэм байгаа. Харин энэ өрөөнөөс тэр хүч болон титмийг нь гаргаж ирэх түлхүүр нь чамд байгаа.

Би: Жунин ах надад өөр юм хэлсэн шдээ. Миний зүрхэнд Канэ гээд чулуу байгаа гэсэн. Тэр чулуунд хааны хүч байгаа. Намайг дурлаж эхлэхэд тэр чулуу нээгдэж хааны хүч миний сонгосон хүнд очино гэсэн. Гэхдээ миний зүрхэн дотор байгаа чулууг яаж гаргаж авч чамд өгөхийг мэдэхгүй байна.

Бэкхён: зүгээр л ингээд орхъё. 

Би: яагаад? Чи үүний төлөө л дэлхий рүү очсон шдээ.

Нар (Дууссан)Where stories live. Discover now